Image description
Шүүхийн ёс зүйн хорооны нийт гишүүдийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр, Булган аймгийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Отгонбаатар нарт огцруулах, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатарт цалинг нь зургаан сарын хугацаанд 30 хувиар торгох сахилгын шийтгэл ногдууллаа.
Шүүхийн ёс зүйн хорооны дүрмийн 5.16-д “Шүүгчид албан тушаалаас огцруулах сахилгын шийтгэл ногдуулсан бол Ёс зүйн хороо шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөлд хүргүүлнэ. Уг шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ” гэж заажээ.
Эдгээр шүүгчид нь өмгөөлөгч Б.Баасанцогттой холбоотой талаар бичлэг цацагдсан бөгөөд ДМНН, “Нэхүүл” хөдөлгөөний гаргасан өргөдлөөр Шүүхийн ёс зүйн хороо хэрэг үүсгэн шалгасан байна.