Image description

Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа дуусах мөчид ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хөндлөнгөөс тоглож эхэллээ. Өнөөдөр “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшигч Д. Энхбат эхнэрийн хамт коронавирусын халдвар авч, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтсэн тул МҮОНРТ ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээнийг тэгш нөхцөлд хийх боломжгүй боллоо гэж мэтгэлцээнийг цуцалсан. Гэтэл сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн цагийн өмнө клабхауст хэсэг хүмүүс өрөө нээж АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ, “Зөв хүн – Электорат” эвслээс нэр дэвшигч Энхбат нар орж ирэв. Мөн энэ өрөөнд ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж маш шуурхай орж ирж, нэлээн өндөр рольтой саналаа илэрхийллээ. Мөн энэхүү яриаг нь түүний эзэмшлийнх гэх www.news.mn сайтаар олон нийтэд шууд дамжуулав. Гэхдээ энэ өрөөнд нь МАН-ын нэр дэвшигч У.Хүрэлсүх байсангүй. Бас энэ өрөөг клабхауст нээхдээ 3 нэр дэвшигчид ижил тэнцүү санал тавьж мэдээлэл өгсөн эсэх, мөн дээрх 2 нэр дэвшигч хэрхэн орж ирсэн нь тодорхойгүй байснаас хүчтэй шүүмжлэл дагууллаа. Гол нь сонгуулийн сурталчилгаа дуусах мөчид шударга бус иймэрхүү өрөөсгөл сурталчилгааны арга барилыг ашигласан нь олон хүнийг дургүйг хүргээд байна. Дээр нь ардчилал, шударга ёс гэж ярьдаг ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж эцсийн мөчид шударга бусаар тоглож эхэлсэн нь хүмүүсийн дургүйг хүргэв. Үүнийг сошил орчинд Ц.Элбэгдорж өөрийн 2 нэр дэвшигчийг хөтлөн оруулж ирлээ гэх мэтээр дүгнэж эхэлжээ. Мөн “Зөв хүн- Электорат “ эвслээс нэр дэвшигч Д.Энхбат түүний зөвлөхөөр ажиллаж байсан одоо ч холбоотой, С.Эрдэнийн ард ч Ц.Элбэгдорж бий гэх хардлагуудыг нотолж өгсөн хэрэг боллоо гэж олон хүн сэтгэгдлээ илэрхийлж байна. “Шударга байяа” Ц.Элбэгдорж оо