Украин улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийн Тамгын газрын зөвлөх Михаил Подоляк гэнэт Хятад, Энэтхэгийг оюуны потенциал муу гэж доромжлон бөөн дуулиан тарилаа. Михаил Подоляк “Бээжин, Дели, бас Турк улс одоо үндэсний ашиг сонирхол гэсэн нэрийдлээр хямралыг далимдуулж нэр хүнд олж байна. Гэвч тэд хожим үүндээ харамсах болно. Үндэсний ашиг сонирхол гэсэн холбоо үг гоё сонсогдохоос цаашгүй. Харамсалтай нь эдгээр орны оюуны чадавх сул дорой. Энэ 2 оронд хоёуланд нь нийтлэг нэг асуудал бий, тэд өөрсдийн алхам үйлдлийн үр дагаварт дүн шинжилгээ өгч чаддаггүй. Мэдээж Энэтхэг, Хятад хоёр төсвөөсөө багагүй хөрөнгө мөнгийг шинжлэх ухаанд зарцуулдаг л даа. Энэтхэг бүр дэлхийн дагуул Сарны гадаргуу дээгүүр явж байгаа. Гэсэн хэрнээ Энэтхэгийн эрх баригчдад хорвоо ертөнцийн тухай ойлголт байхгүй. Орчин үеийн ертөнц гэж юу болохыг энэ орон мэддэггүй” гэж шүүмжилжээ.
Энэ мэдэгдлийг хятадууд шууд өөрсдийг нь доромжилсон гэж хүлээн авсан. Хятадын Гадаад харилцааны яамын албан төлөөлөгч Мао Нин сэтгүүлчидтэй уулзах үеэр “Украины нөхцөл байдлын тухайд Хятадын эрх баригчид хариуцлагатай байр суурь илэрхийлдэг. Бээжин энэ зөрчлийг хэлэлцээрийн замаар зохицуулахыг эрмэлздэг. Гэтэл Михаил Подоляк яагаад ингэж ярих болсон шалтгааныг мэдэхгүй байна. Тэр үүндээ тайлбар хийх ёстой, тэр өөрөө үйл явдлыг сайтар дүгнэж шинжлээд нөхцөл байдалд зөв үнэлгээ өгөх ёстой” гэж шаарджээ.
Михаил Подоляк өмнө нь нэг бус удаа дуулиант мэдэгдэл хийж дэлхийг шоконд оруулж байсан хүн. Мань эр манай дэлхийн Засгийн газар гэгддэг НҮБ-ыг “Хөгширсөн хойноо сайхан амьдрах мөнгө олох контоор” гэж гутаасан бол “Улаан загалмай, МАГАТЭ бол хуурамч, дүр үзүүлсэн байгууллагууд бөгөөд өөрсдийн “хогийн” үнэлгээгээр сая сая хүмүүсийн ухамсрыг хордуулахаас цаашгүй” гэж хэлсэн юм.
#МЦогзолмаа орчуулав.
Хятад тайлбар шаардав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Биржээр 480 мянган тонн хатуу коксжих нүүрс арилжааллаа21 цаг 11 мин
-
IQ өндөртэй 15 оронӨчигдөр 19 цаг 57 мин
-
Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орноӨчигдөр 18 цаг 01 мин
-
Хятадууд далай дээр барьсан өндөр хурдны төмөр замаа ашиглалтад оруулавӨчигдөр 17 цаг 43 мин
-
Р.Кеннеди: Би Украины дайныг 100 өдөрт дуусганаӨчигдөр 10 цаг 46 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 14 мин
-
Умард Солонгос Үндсэн хуулиндаа залруулга хийвУржигдар 19 цаг 14 мин
-
Пентагоны тэргүүний цалинг $1 болгож бууруулжээУржигдар 16 цаг 02 мин
-
Роналдо 1000 тэмцээнд ялагдалгүй дээд амжилт тогтоовУржигдар 15 цаг 13 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛААУржигдар 13 цаг 48 мин
-
Өдөртөө хур тунадастай, 8 градусУржигдар 07 цаг 57 мин
-
Завханы нутгаар их цастай2023-09-27
-
Өнөөдөр 14 градус0 сэтгэгдэл
-
Ухаан муутгах эрсдэлтэй 5 мэргэжлийг нэрлэв0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр нойтон цас орно0 сэтгэгдэл
-
Иран: Гивлүүргүй эмэгтэйг 10 жил хорино0 сэтгэгдэл
-
Завханы нутгаар их цастай0 сэтгэгдэл