Ливи улсад нөхцөл байдал маш хүндэрч хүмүүнлэгийн сүйрэл болж байгаа талаар дэлхийн ХМХ мэдээлэв. Бүхэл бүтэн хорооллууд живсэн, амиа алдагсдын шарил энд тэндгүй уснаас шидэгдэн далангууд сэтэрч нурсны дараа их ус замд тааралдсан бүхнийг хамж далай руу авч одож буй бичлэг цацагдаж байна. "Даниэль" хар шуурганы улмаас Ливид их үер бууж хотын далан хаалтууд нурсны дараа 8 мянга гаруй хүн амиа алдаж 11 мянга гаруй хүн сураггүй болжээ. “Гэхдээ энэ тоо бол эцсийнх биш. Сураггүй болсон хүмүүсийг эрж хайх ажиллагаа ганц минут ч завсарлахгүй үргэлжилж байгаа” гэж Ливийн эрх баригчид мэдэгдсэн. Зарим ХМХ-н дамжуулснаар бодит гарз хохирол бараг 2 дахин ихсэх бололтой. Ерөнхийлөгчийн зөвлөл үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, мөрдөх ажиллагаа явуулахыг Прокурорын газартаа даалгажээ.
Дэлхийн 12 орон, мөн НҮБ, Улаан загалмай, Улаан хавирган сар, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагууд байгалийн гамшгийн уршиг дагаврыг арилгахад Ливид туслахаар гараа сунгалаа. Европын холбоо тусламжийн цувааны эхний хэсэг болох 500 сая долларыг Ливийн талд хүлээлгэж өгөв. "Ливийн иргэдээс гадна Европ руу цагаачлахаар явж байсан хүмүүс бас хүн энэ байгалийн гамшигт өртлөө. Ливид одоогийн байдлаар 600 мянган дүрвэгч бүртгэгдсэн" гэж Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллагын төлөөлөгч Пол Диллон ярилаа.
Ливид 8000 гаруй хүн үрэгдэж 11 мянган хүн сураггүй болжээ




Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
IQ өндөртэй 15 оронӨчигдөр 19 цаг 57 мин
-
Эрдэнэт хотын дахин төлөвлөлтөөр 7000 айлын орон сууц ашиглалтад орноӨчигдөр 18 цаг 01 мин
-
Хятадууд далай дээр барьсан өндөр хурдны төмөр замаа ашиглалтад оруулавӨчигдөр 17 цаг 43 мин
-
Р.Кеннеди: Би Украины дайныг 100 өдөрт дуусганаӨчигдөр 10 цаг 46 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 14 мин
-
Умард Солонгос Үндсэн хуулиндаа залруулга хийвУржигдар 19 цаг 14 мин
-
Пентагоны тэргүүний цалинг $1 болгож бууруулжээУржигдар 16 цаг 02 мин
-
Роналдо 1000 тэмцээнд ялагдалгүй дээд амжилт тогтоовУржигдар 15 цаг 13 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК 20 САЯ ДАХ ТОНН НҮҮРСЭЭ БОРЛУУЛЛААУржигдар 13 цаг 48 мин
-
Өдөртөө хур тунадастай, 8 градусУржигдар 07 цаг 57 мин
-
Завханы нутгаар их цастай2023-09-27
-
Өнөөдөр 14 градус0 сэтгэгдэл
-
Ухаан муутгах эрсдэлтэй 5 мэргэжлийг нэрлэв0 сэтгэгдэл
-
Нутгийн хойд хэсгээр нойтон цас орно0 сэтгэгдэл
-
Иран: Гивлүүргүй эмэгтэйг 10 жил хорино0 сэтгэгдэл
-
Завханы нутгаар их цастай0 сэтгэгдэл