Дал наяад оны залуусыг байлдан дагуулж байсан "Үүрийн туяа" хамтлаг эргэн ирлээ. “Үүрийн туяа” хамтлаг зах зээлийн нийгмийн ороо бусгаа цагт дуу хуураа сонсогч түмнийхээ мэлмий, сонорт хурааж орхиод тодорхой цаг хугацааны дараа буюу эргэн ирж бэлтгэл ажилдаа оржээ. Өөрөөр хэлбэл, тус хамтлаг эргэн сэргэж, сэргэхдээ залуусаар цусаа сэлбэн сонсогч түмнийхээ зүрх сэтгэлд зочлохоор зэхжээ. Өдгөө ч түмний сонорт эгшиглэж байгаа “Тэр жилийн тэр өдөр”, “Илгээлтийн эзэд”, “Өвлийн уянга”, “Хаврын уянга”, “Эх орны өглөө”, “Амгалан шөнийн дуу”, “Ханийн дуу” гээд олон дууг өөрийн бүтээл болгож мөнхөлсөн гэдгийг хүмүүс мэднэ. Тиймээс “Ханийн дуу”, “Хилчний хөшөө” тэргүүтэн олон дууны аялгууг тааруулсан, домогт хамтлагийг үүсгэн байгуулагч МУГЖ, хөгжмийн зохиолч Ө.Батдэлгэр, өдгөө хамтлагийг залгамжлан сэргээж байгаа гитарчин Г.Очтөгс, дуу хуурыг өргөн дэмжиж байгаа Зорчигч тээврийн нэгтгэлийн Нэгдүгээр баазын дарга Х.Цогхүү нар билээ. Дашрамд сонирхуулахад Үүрийн туяа 50 жил ойн хүндэтгэлийн тоглолтын тасалбар Емартын бүх салбаруудад байрлах ticket.mn-ын тасалбар борлуулах цэг болон Нарантуул захд байрлах тасалбар борлуулах цэгээр борлуулагдаж байна. Ticket.mn ээс онлайнаар худалдаж авах бол доорх линкээр ороод захиалаарай. Мөн 10 сарыг дуустал МҮЭСТӨргөөд борлуулагдана.
https://ticket.mn/event/1801/... Тун удахгүй Үүрийн туяа хамтлагийн 50 жилийн ойн тоглолтоор уулзацгаая.