Манай 2 хөрш Монгол Улстай хиллэдэг хязгаар нутгуудаа хөгжүүлэх хөтөлбөрөө зарлан тунхаглав. Хоёулаа нэгэн зэрэг ийм мэдэгдэл хийсэн, санаатай эсвэл санамсаргүй давхацсан ч байж магадгүй.
Хойд хөрш Орос гүрний тэргүүн Владимир Путин улс орны нийтлэг эрх ашгийн төлөө Сибирь нутгийг хөгжүүлэх стратегийн төлөвлөгөө гаргахыг Засгийн газартаа даалгажээ. Энэ даалгаврыг гүйцэтгэсэн тухай Ерөнхий сайд Михаил Мишустин өнөөдөр Шадар сайдуудтайгаа хуралдахдаа мэдэгдлээ. “Сибирийн холбооны тойргийг 2035 он хүртэл хөгжүүлэх стратегийн төлөвлөгөөг Засгийн газар баталсан. Гол зорилго нь бүс нутгийн нийгэм, эдийн засгийг хөгжүүлж... ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх.... Стратегийн хөгжлийн 12 жилийн төлөвлөгөөнд тусгасны дагуу дэд бүтэц, төмөр зам, зорчигч болон ачаа тээвэр... зэргийг шинээр байгуулах, шинэчлэх гээд нийт 150 гаруй арга хэмжээ авахаар боллоо. Үүнд: 10 гаруй нисэх онгоцны буудлыг томруулж шинэчилнэ. Дэлхийн түвшний 2 кампусыг Томск болон Новосибирск хотуудад барина. Авто замын томоохон хэсгүүдийг шинэчилж засварлана, шинээр барина. Буриад, Алтайд... аялал жуулчлалыг эрчтэй хөгжүүлнэ. Сибирийн фотоны цагирагийн төслийг дуусгана” гэж ОХУ-ын Ерөнхий сайд Мишустин мэдээлэв. Оросууд ямартай ч Сибириэс Хятад хүртэл 2 ч төмөр зам нэмж барихаар болжээ. Эхлээд Хойд Сибирийн төмөр зам (Севсиб) барина, энэ төмөр зам Ханта-Мансын автономт тойргоос Томск мужийн Цагаан Яр хүрч цаашаа Кемеров мужийн Таштаголоос Хятадын Өрөмч орох аж. 2-р төмөр зам нь Тувагаар (Курагино -Кизил) явна, Арс –Сүригээс Монгол Улсын газар нутаг Ховд хотоор дамжин Хятадын Такешкен (Такэшэкэнь) гээд Өрөмч хүрнэ. “Орос улс 2023 онд л гэхэд 180 сая м2 асфальтан зам тавилаа. Энэ үзүүлэлтээр бид шинэ дээд амжилт тогтоож байна. Манай улс өмнө нь хэзээ ч ийм их авто зам тавьж байгаагүй” гэж Шадар сайд Марат Хуснуллин мэдэгдлээ.
Манай урд хөрш Хятад гүрний Төрийн Зөвлөл удирдамж гаргаж Хойд Хятад буюу ӨвөрМонголын өөртөө засах орныг өндөр түвшинд эрчимтэй хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах бодлогыг тодорхойлсон тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. Удирдамжинд дурдсанаар эрчим хүч ба экологи, хүнс, аж үйлдвэрлэл, хилийн аюулгүй байдал зэрэг 7 чиглэлд ӨвөрМонголыг эрчимтэй хөгжүүлэхээр болжээ. Уул ус болон гол нуур, ой мод, хөдөө аж ахуй, тал хээр, цөл нутгийн нөөцийг системчилсэн менежмэнтээр удирдах, аж үйлдвэрлэлийн бүтцийг оновчтой, стратегийн зохицуулалттай болгох, нөөцөөс хамааралтай бүс нутгийг өөрчлөн шинэчилж хөгжүүлэх шинэ арга замуудыг олж эзэмших зэрэгт хятадууд хамаг хүчин чадлаа зориулах аж. Түүнчлэн эрчим хүчний шинэ системийг байгуулах ажлыг идэвхжүүлэх, хөдөө аж ахуй болон газар тариалан, мал аж ахуйг өөрчилж шинэчлэх явцыг хурдасгах, давхар эргэлтэд (дотоод ба олон улсын) идэвхтэй оролцох, хил хавийн хойд нутгуудын аюулгүй байдлыг чанд хангах ёстой гэж Хятадын эрх баригчид дээрх удирдамжиндаа цохон тэмдэглэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Манай 2 хөрш хязгаар нутгуудаа хөгжүүлэхээ зарлав
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ22 цаг 29 мин
-
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүйӨчигдөр 16 цаг 17 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв54 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл