Image description
Америк улсын “Лос-Анжелес Лейкерс” багийн тамирчин Леброн Жеймс бол сагсан бөмбөг тоглож байхдаа долларын тэрбумтан болж чадсан Үндэсний сагсан бөмбөгийн нийгэмлэгийн (NBA) анхны тоглогчоор нэрлэгдсэн тухай “Sportico” мэдээлэв. Тамирчдын цалин пүнлүү ба сурталчилгааны гэрээн дээр үндэслэн ийм дүгнэлт хийжээ. 2020-2021 онд Леброн өөрийн “Лос-Анжелес Лейкерс” багтай гэрээ байгуулан 39 сая доллар олсон....  Дээр нь мэдээж, зар сурталчилгаанаас олсон орлого нэмэгдэнэ. Жеймс Деброн бол "NBA"-н 4 удаагийн аварга бөгөөд 4 удаа "NBA"-н хамгийн үнэ цэнэтэй тоглогч, 4 удаа "NBA"-н финалын хамгийн үнэ цэнтэй тамирчнаар шалгарсан юм. Тэр мөн аварга шалгаруулах тэмцээний хамгийн үр дүнтэй тамирчнаар, "Оны шинэ тоглогч"-оор шалгарч байсан удаатай. Леброн түүнчлэн 13 удаа "NBA"-н бүх оддын 1-р шигшээ багт тоглосон бол 2 удаа 2-р багт, 1 удаа 3-р багт, 5 удаа Бүх оддын шигшээ багийн хамгаалалтад багтсан ба 16 удаа Бүх оддын тэмцээнд орж, 3 удаа хамгийн үнэ цэнтэй тоглогчоор тодорсон хүн. 
Орлогоороо хоёрт жагссан сагсан бөмбөгчин бол “Бруклин Нетс”-н тоглогч Кевин Дюрант. Тэр 580 сая долларын цалинтай, гуравт “Голден Стэйт” багийн Стефен Карри 430 сая доллартайгаар бичигджээ.