Орос гүрний 330 тэрбум долларын алтан валютын нөөц гадаадын Төвбанкуудад хадгалагдаж байгаа, энэ мөнгөний ихэнх нь Европын холбоонд буй. Харин Өрнөд 2022 оны 3 сард энэ бүх активыг царцаахад Москва үүнийг хууль бус үйлдэл гэж зарлан эсэргүүцэж буйгаа мэдэгдсэн билээ. Харин одоо АНУ энэ мөнгийг Украинд нэмэлт тусламж болгож өгөхөөр шийджээ.
ОХУ-ын гадаадад буй мөнгө, активыг Украинд шилжүүлж өгөх тухай хуулийн төслийг Америкийн Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын гадаад орнуудын асуудал хариуцсан хороо дэмжсэн тухай өнөөдөр дэлхийн ХМХ мэдээллээ. Америкийн хууль тогтоох байгууллага ийнхүү Орос гүрний өмч - активыг хураан авч зарцуулах эрхийг өөрийн орны Ерөнхийлөгчид олгочихлоо. Конгрессийн 40 гишүүн уг хуулийн төслийг дэмжиж 2 нь татгалзжээ.
“Оросын хөрөнгө активыг Украинд шилжүүлж өгөх их эрсдэлтэй гэж Европын холбооны орнууд эмээж түгшиж байна. Энэ алхам нь олон улсын санхүүгийн системийг тогтворгүй болгоно гэж Бельги, Люксембург үзсэн. Тэр бүү хэл тэд баталгаа шаарджээ. Өөрөөр хэлбэл, урьд өмнө дэлхийн түүхэнд гарч байгаагүй ийм үйлдлээс учрах хууль зүй, санхүүгийн эрсдэлийг бид хариуцахгүй гэж тэд мэдэгдэв” хэмээн “Politico” бичсэн. Бельгийн Ерөнхий сайд Александр Де Кро “Бусдын хөрөнгө мөнгийг хураан авахын тулд хуулийн үндэслэл хэрэгтэй. Тэгээд ч ийм хөрөнгийг ашиглахад эдийн засагт хүнд уршиг дагавар дагуулна. Тиймээс энэ асуудлыг Европын хүрээнд биш харин “G7” бүлгийн орнуудтай ярьж шийдэх ёстой” гэж сэрэмжлүүлжээ. Харин “Financial Times”-н нийтлэлд “Оросын активыг хураан авснаар Өрнөд өөрийгөө эвгүй, тун ашиггүй байдалд оруулна. Дэлхийн бусад улс орон цаашид үйл явдлын ийм хувилбараас сэргийлэх арга хэмжээ авч эхэлнэ. Тэд өөрсдийн хадгаламж мөнгийг Өрнөдөөс гаргах нь гарцаагүй... Тэгээд ч Европын Төвбанк хатуу сэрэмжлүүлэг гаргасан” хэмээжээ.
Харин энэ тухай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Бусдын хөрөнгө активыг хураан авч өөрийн болгодог хүмүүс жаахан ухаан муутай” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
ОХУ-ын мөнгийг Украинд өгөх хуулийн төслийг Конгресс дэмжлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав6 цаг 15 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА7 цаг 21 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус12 цаг 30 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээӨчигдөр 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнӨчигдөр 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Өчигдөр 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв72 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл