Америк гүрний экс Ерөнхийлөгч Дональд Трамп “Клэй Трэвис ба Бак Секстоны шоу” нэвтрүүлэгт оролцож байхдаа сонирхолтой мэдэгдэл хийв. Тэрбээр 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд орохдоо алдартай сэтгүүлч Такер Карлсоныг өөрийн Дэд ерөнхийлөгч болгоно гэжээ. “Такер надад таалагддаг, тэр бол эрүүл ухаантай хүн” гэж Трамп хэллээ. “Америк одоо бүрэн устахад ойрхон байна, бид Дэлхийн III дайнд түүхэнд байгаагүй хэмжээгээр маш их ойртжээ. Яагаад гэвэл манай орны удирдлага юу ч мэдэхгүй, ямар ч чадваргүй. Өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байден тавцан дээрээс зүгээр буучихаж чадахгүй, 2 өгүүлбэр холбоод хэлж барахгүй хүн. Гэсэн хэрнээ цөмийн зэвсгийн хэлэлцээрийг чухам тэр л хариуцдаг” хэмээн тэрбээр шүүмжлэв. Трамп өмнө нь нэг бус удаа Ерөнхийлөгч Байденыг буруутгаж “Украин ба Израильтай тэр буруу харьцдаг, Байден бол дайныг өдөөгч солиот. Би байсан бол Палестин-Израилийн зөрчлийг ингэтэл хурцадмал байдалд хүргэхгүй байлаа” хэмээн хэлсэн.
Сонирхуулахад, америкчууд одоогийн байдлаар Трампыг өнөөгийн Ерөнхийлөгч Жо Байденаас илүү дэмжиж байна. Ямартай ч “The New York Times” сониноос явуулсан асуулгаар санал хуваагддаг 5 мужид (Аризон, Жорж, Мичиган, Невад, Пенсильвани) Трамп хол илүү яваа аж. Тодруулбал, 4-10%.
Гэвч Трампын энэ амжилт зарим улстөрчдөд таалагдахгүй байна. Америкийн философч, улстөр судаач Фрэнсис Фукуяма “Хэрэв 2024 онд Трамп ялж Ерөнхийлөгчөөр сонгогдвол энэ нь Европт сүйрэл болно. Яагаад гэвэл, Трамп бол Украинаас илүү Орост хайртай, тэгээд ч мань эр үнэндээ шинэ популист намуудын найз” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Трамп: Би Карлсоныг дэд ерөнхийлөгчөө болгоно
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ7 цаг 43 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв15 цаг 39 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай18 цаг 1 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа93 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл