Хятадын тэргүүн Си Жин Пиний Америк дахь айлчлал эхэллээ. 11 сарын 14-нд Калифорний Сан-Франциско хотын нисэх буудал дээр Хятадын онгоц газардлаа. Түүнийг Америкийн Сангийн сайд Жанет Йеллен, Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюс, Хятадад суугаа АНУ-ын Элчин сайд Николас Бернс тэргүүтэй албаны хүмүүс угтан авчээ. Си дарга өөрийн улсын “Hongqi” (Улаан туг) лимузинд суугаад хөдлөв. Си дарга лхагва гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай уулзаж дараа нь Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) саммитад оролцоно.
“APEC”-т 21 орон багтдаг, дэлхийн ДНБ-ий 54%, худалдаа наймааны 44% энэ байгууллагад ногддог. Манай гарагийн хүн амын 40% нь “APEC”-н орнуудад амьдардаг аж.
Хачирхалтай нь, Си даргыг ирэхээс хэдхэн цагийн өмнө АНУ-ын Төрийн нарийн бичиг Энтони Блинкен “APEC”-н дээд хэмжээний уулзалтын хүрээнд Гадаад харилцааны сайд нартай уулзахдаа Хятадыг шүүмжлээд авчээ. “Аливаа эдийн засгууд өөрсдийн, чөлөөт замаар замнаж хүмүүс болон бараа таваар, үзэл санаа эрх чөлөөтэй бөгөөд хуулийн дагуу байх тийм бүс нутгууд байсаар байх болно гэдэгт АНУ итгэдэг” хэмээн тэрбээр хэлсэн юм. “Блинкен хэдий Хятадыг нэр цохоогүй ч тус улсын эсрэг бодлоо далд утгаар дахиад илэрхийллээ. АНУ л сүүлийн жилүүдэд Хятадыг байнга шүүмжилж, Энэтхэг-Номхон далайн бүс нутагт жижиг орнуудыг айлган сүрдүүлдэг мөн манай тогтоосон дүрэм журмыг устгахыг оролддог гэж буруутгаж ирсэн билээ” хэмээн тоймчид онцлон тэмдэглэв. Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби “Хятад хэрэв одоо Украиныг, Зеленскийг дэмжвэл АНУ-д их тус болно...” гэж мэдэгдлээ.
#МЦогзолмаа орчуулав.
Си дарга АНУ-д айлчилж байна

Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Путин Ойрхи Дорнодод айлчлав2 цаг 19 мин
-
Хятадад 20 түвшинтэй, босоо ферм ашиглалтад оржээ19 цаг 4 мин
-
11 аймгийн 30 сум цагаан зудтай байна20 цаг 0 мин
-
Венесуэль хөршийнхөө газрыг өөрийн 24 дэх муж гэж зарлав21 цаг 57 мин
-
Орос: Он гармагц гадаадад нийлүүлэх нефть, түлшээ бууруулнаӨчигдөр 09 цаг 37 мин
-
УБ-т шөнөдөө -20, өдөртөө -8 градусӨчигдөр 08 цаг 28 мин
-
Намынхаа төлөө олон хүүхэд гаргахыг III Ким уриалжээУржигдар 18 цаг 22 мин
-
Конор Макгрегор Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэУржигдар 16 цаг 36 мин
-
Der Spiegel: Орос улам хүчирхэгжсэн гэж Путин үнэн хэллээУржигдар 10 цаг 09 мин
-
УБ-т цас орж, цасан шуурга шуурнаУржигдар 08 цаг 37 мин
-
Ирээдүйд хоног 25 цагтай болно2023-12-04
-
11 аймгийн 30 сум цагаан зудтай байна112 үзсэн
-
Ирээдүйд хоног 25 цагтай болно66 үзсэн
-
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна64 үзсэн
-
АНЭУ-д сургуулийн такси үйлчилж эхэлжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүйтний эрч суларна0 сэтгэгдэл
-
Белорусс алкоголизмын эсрэг вакцин бүтээж байна0 сэтгэгдэл
-
Ирээдүйд хоног 25 цагтай болно0 сэтгэгдэл
-
УБ-т цас орж, цасан шуурга шуурна0 сэтгэгдэл
-
Конор Макгрегор Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлнэ0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -20, өдөртөө -8 градус0 сэтгэгдэл
-
11 аймгийн 30 сум цагаан зудтай байна0 сэтгэгдэл