Казахстаны Ерөнхий сайд Алихан Смаилов өнөөдөр эдийн засгийн бодлогын зөвлөлийн хуралдааныг даргалжээ. “Хилийн чанадад хууль бусаар гаргасан мөнгө, активыг Казахстанд буцааж авчрах тухай хууль”-ийн төслийг энэ хуралдаанаар авч хэлэлцлээ. Шинэ хуулийн тусламжтайгаар гадагшаа хууль бусаар мөнгө капитал урсан гарах бүх замыг хааж, нэгэнт гарсан активуудыг сайн дураар буюу албан хүчээр буцаан авч ирэх ажиллагааг идэвхжүүлнэ гэж казахууд найдаж байна. Хурлаас гарсан гол шийдвэр гэвэл Казахстаны баячуудын нэрсийн жагсаалтыг гаргахаар болов. Түүнээс гадна энэ баячуудад өөрсдийн өмч хөрөнгө ба активуудын талаар тусгай мэдүүлэг гаргахыг үүрэгджээ. Хэрэв баячууд мөнгө, активуудынхаа гарал үүслийг баталж нотолж чадахгүй бол хууль бусаар баяжсан гэж үзээд төрийн орлого болгож хураан авах аж. “Хураагдсан мөнгө капиталыг Казахстаны ард түмний амьдралын түвшнийг дээшлүүлэх төслүүдэд ашиглана” гэж Ерөнхий сайдын Хэвлэлийн алба мэдэгдлээ.
Сануулахад, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев 2022 оны 1-р сард дэгдсэн бослогын дараа хууль бусаар гадагш гарсан мөнгө капиталыг авчрахыг Засгийн газар, Ерөнхий прокурорын газарт тушаасан билээ. Одоо энэ асуудлыг тусгай комисс хариуцан ажиллаж байгаа. Казахстаны Засгийн газар хууль бусаар гадаадад гаргасан мөнгө капиталыг буцаан авч ирэх тухай хуулийн төслөө 2023 оны 3 сарын 31-нээс өмнө парламентад өргөн барих ёстой. Иймээс Засгийн газрын тэргүүн Алихан Смаилов хурлын үеэр дэвшүүлсэн санал шүүмжлэлийг сайн нягталж хянаад шинэ хуулийн төсөлд нэмж оруулахыг Хууль зүйн яамандаа үүрэгджээ.
Казахстаны баячууд өөрийн мөнгөний гарал үүслийг батлах ёстой болов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна10 цаг 13 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаӨчигдөр 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооӨчигдөр 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээӨчигдөр 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйӨчигдөр 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавӨчигдөр 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээӨчигдөр 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээУржигдар 19 цаг 54 мин
-
Белорусс бүсгүй улсынхаа анхны сансрын нисгэгч болжээУржигдар 16 цаг 27 мин
-
Боомтын сэргэлтийн дараагийн үе шат инноваци хиймэл оюун ухаанд тулгуурлах ёстойУржигдар 13 цаг 07 мин
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслааУржигдар 09 цаг 38 мин
-
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээУржигдар 08 цаг 03 мин
-
Террористууд насан туршид хоригдоно2024-03-25
-
Казахстан 18 шинэ хоттой болно83 үзсэн
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа52 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ51 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан45 үзсэн
-
УБ-т +5 градус0 сэтгэгдэл
-
Казахстан 18 шинэ хоттой болно0 сэтгэгдэл
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл