Ирландын Дублин хотын Тринитийн их сургуулийн эрдэмтэд коронавирүсийн хүнд хэлбэрээс сэргийлэх энгийн бөгөөд хүртээмжтэй арга замыг тодруулах туршилт явуулжээ. 2020 -2022 онд явуулсан туршилтуудаас үзэхэд давстай усаар хамраа угааж хоолой зайлах нь ковид хүндрэхээс сэргийлж байв. Коронавирүсийн халдвар авсан 55 хүн уг туршилтад хамрагджээ. Түүнчлэн хяналтын бүлэг байгуулж 9398 хүнийг хамруулсан, гэхдээ тэд ам хамраа давстай усаар зайлаагүй.
Оролцогчид 14 өдрийн турш өдөрт 4 удаа давстай усаар хоолойгоо зайлж хамраа угааж байв. Тэднийг дотор нь 2 хувааж давсны сул болон хүчтэй уусмалыг өгч туршсан. Ингээд туршилтын үр дүнг гаргахад давсны сул уусмал ашигласан эхний бүлгийн өвчтөнүүдийн 18,5% нь эмнэлэгт хэвтжээ. Харин давсны хүчтэй уусмал хэрэглэсэн 2-р бүлгийн хүмүүсийн 21,4% нь эмнэлэгт хандаж эмчлүүлсэн аж. Гэтэл хяналтын бүлгийн оролцогчдын 58,8% нь эмнэлэгт хэвтсэн.
“Давстай усаар хамар, хоолойгоо зайлсны ачаар хамар болон багалзуур хоолойд нэвтэрсэн вирүсүүдийг гадагшлуулна, улмаар уушиг руу орох нь багасдаг. Ингэснээр хатгаа тусах эрсдэл буурдаг. Давс мөн амьсгалын замын салслаг бүрхүүлийн хамгаалах чадварыг нэмэгдүүлж вирүс өсч олшрохоос сэргийлнэ. Энэ аргаар ковид төдийгүй ханиад томуу, амьсгалын замын өвчин тусах, хүндрэл үүсэхээс сэргийлэх төдийгүй хурдан эдгэрэх боломжтой” гэж эрдэмтэд тайлбарлалаа.
Ханиад томуу, ковид хүндрэхээс сэргийлэх энгийн арга олжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа5 цаг 30 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА21 цаг 20 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов21 цаг 42 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна22 цаг 29 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа100 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл