Европын холбооны гадаад харилцааны албаны тэргүүн Жозеф Боррель “Гаазын зурваст байгаа хүмүүст хүмүүнлэгийн тусламж, хоол хүнс хүргэж өгөх нь утгагүй, тэд маргааш л алагдчихна... Бид энгийн иргэдийн зовлон шаналлыг хөнгөвчлөхийг хүсч байна.... Дайныг удаан хугацаагаар зогсоох хэрэгтэй... ХАМАС-ыг Гаазын зурвасыг хянах чадваргүй болгох ёстой... Палестины улс байгуулах санаачилгыг дэмжиж байна. Израиль гэхдээ Гаазын зурвасыг дахин колоничлох ёсгүй, Баруун эрэгт хууль бусаар хүмүүсээ суурьшуулахаа больж Палестины автономт улсад буцаж энэ нутагт ирэх боломж олгох хэрэгтэй” гэж мэдэгдлээ. Тэрбээр энэ мэдэгдлээ Испаний Барселон хотод явагдсан Газрын дундад тэнгисийн Холбооны форумын дараа хэвлэлийн хурал дээр хийжээ.
Жозеф Боррель бол Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогыг хариуцсан Дээд төлөөлөгч. Тэр ийм “энхийн албан тушаалтан” хэрнээ дайныг дэмжсэн мэдэгдлээрээ нэг бус удаа дэлхийг шоконд оруулж байсан. Жишээлбэл, Жозеф Боррель 2022 оны 4 сард “Орос-Украины дайн дипломат шугамаар бус зөвхөн байлдааны талбарт шийдэгдэх ёстой” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.