“Катар улсад айлчлан ирсэн Германы Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайерийг онгоцны буудал дээр хэн ч угтсангүй. Манай тэргүүн баргар царайлан аагим халуунд нисэх онгоцны шатны дээд гишгүүр дээр гараа энгэртээ зөрүүлэн улаан хивс болон хүндэт харуулд зогсоо катарчуудыг ширтэж 30 минутын турш хүлээсэн. Ерөнхийлөгчийн гэргий лимузинээр яваад өгсөн” хэмээн “Der Spiegel” сонин бичжээ. Энэ дипломат дуулианы тухай дэлхий даяар шуугиж байна. "Катар санамсаргүй биш, зориуд ингэж авирлан Герман улс, бас Өрнөдөд хэрхэн ханддагаа илэрхийллээ" гэж зарим ХМХ бичжээ. Харин “Deutsche Welle”-н мэдээлснээр Германы Ерөнхийлөгчийн онгоц товлосон цагаасаа өмнө Катарт буусан юм байна. “Германы Ерөнхийлөгчийн ёслолын албаны хүмүүс яагаад ийм юм болсон тухай асуухад катарчууд “Цаг алахын тулд танай Ерөнхийлөгч онгоцны буудал дээр цай ууг” гэж хариулсан. Гэвч Штайнмайер бардам зан гаргаж татгалзжээ” хэмээн “Bild” дамжууллаа.
Ерөнхийлөгчийн онгоц газардсанаас хойш 30 минутын дараа Катарын Гадаад харилцааны сайд Султан бен Саад Аль-Мураихи онгоцны буудалд ирж угталт албан ёсоор эхэлсэн аж. Германы Ерөнхийлөгч Штайнмайер энэ удаа олзлогдсон германчуудыг суллах талаар Катарын эмир Тамим Аль Танитай гэрээ байгуулах гэж иржээ. Палестины “ХАМАС” хөдөлгөөний дайчид баахан хүмүүсийг барьцаанд авсны дунд Германы иргэд байгаа юм байна. .Ямартай ч Ерөнхийлөгч Штайнмайер ба Катарын тэргүүний хэлэлцээр 1,5 цаг үргэлжилжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Германы Ерөнхийлөгчийг хэн ч угтаж авсангүй, Катарт
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ20 цаг 48 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр212 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв54 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл