Image description
Орос улсын Томск хотын Политехникийн их сургуулийн эрдэмтэд бусад судлаач нарын хамт хорт хавдрыг эмчлэх төгс арга хэрэгслийг бүтээжээ, тэдний ажил бүтээлийг “ACS Applied Materials & Interfaces” сэтгүүл нийтлэв. Орос эрдэмтэд радио идэвхт актиний-225 -ийн тусламжтай хорт хавдрын эмчилгээний үр дүнг урьдынхаас 40%-иар нэмэгдүүлж чадлаа хэмээн yandex.com дамжууллаа. . 
“Актиний-225 бол радио идэвхт изотоп бөгөөд уран 233 задрахад үүсдэг. Энэ бол хорт хавдрын янз бүрийн хэлбэр, бүр хүнд тохиолдлыг ч эмчлэх төгс хэрэгсэл” гэж орос эрдэмтэд мэдэгдэв. "Актиний бол альфа-хэсгүүдийг ялгаруулдаг, энэ төрлийн энергийн шугаман дамжуулалт нь бета-цацрагаас бага, иймээс тэр үнэндээ эрүүл эсүүдийг хөндөхгүйгээр шууд хорт хавдрын эсүүдийг “онодог” хэмээн “ACS Applied Materials & Interfaces” сэтгүүлийн нийтлэлд дурджээ. Гэхдээ актиний-225 задрахдаа хортой изотопуудыг буюу франций-221, висмут-213 зэргийг үүсгэдэг ба эдгээр нь хүний элэг, бөөр, дэлүүнд хуримтлагдах хандлагатай. Чухам ийм учраас актинийг одоо эмнэлэгт өргөн нэвтрүүлэхгүй, ашиглахгүй байгаа аж. Харин орос эрдэмтэд  одоо хүний бие организмыг хортой бүтээгдэхүүний задралаас хамгаалах үйлчилгээтэй бодисуудад зориулан тусгай, нано бүрхүүлийг (полимерэн уурагт капсул) боловсруулжээ, энэ нь одоо хэрэглэж байгаагаас 6-10 дахин илүү сайн хамгаалдаг юм байна. Актиний-225-ийн хагас задрах хугацаа 10 хоног бол эрдэмтдийн бүтээсэн капсул дор хаяж 14 хоног тэсвэртэй, тогтвортой байх аж. Улмаар амьтдад хийсэн туршилтаас үзэхэд бөөрөнд хуримтлагдсан бодисууд нь нийт хэмжээний 5% болж байв. Дашрамд дурдахад, хуучин системээр бол энэ үзүүлэлт 50% хүрдэг. Түүнчлэн шинэ капсулын бат бөх, тогтвортой байдал нь хуучныхаас 70%-иар их ажээ.