Америкийн алдартай сэтгүүлч Такер Карлсон өөрийн орны иргэн Гонсало Лирагаас ярилцлага авчээ. Түүний хүү Бага Гонсало Лира (ижил нэртэй) Украины шоронд хоригдож байгаа аж. АНУ ба Чилийн иргэншилтэй Гонсало Лира бол сэтгүүлч, блогч бөгөөд “YouTube”, “Telegram”, нийгмийн сүлжээнд шууд эфир хөтөлж байжээ, 300 мянган дагагчтай. Бага Гонсало Лира үе үе НАТО болон АНУ-ын Ерөнхийлөгч Байдены засаг захиргаа, бас Украины тэргүүн Зеленскийн дэглэмийг шүүмжилж “Украины арми өөрийн иргэд рүү гал нээсэн... Киевт неонацист дэглэм тогтсон...” гэх зэргээр мэдээлж байв. Украины эрх баригчид түүнийг Ерөнхийлөгч Владимир Зеленскийг шүүмжилсэн, Оросын түрэмгийллийг зөвтгөсөн гэж буруутган эрүүгийн хэрэг нээн өргөст торны цаана хорьжээ.
“АНУ хэрэв ардчиллын төлөө тэмцэхийг хүсдэг бол эхлээд өөрийн Засгийн газраа солих ёстой, бас Зеленский хүүхэлдэйг ч гэсэн. Тэгээд бас Конгрессийг бүрмөсөн тарааж хөөх ёстой. Жо Байден, түүний үг яриа.... Түүнийг зогсоох цаг ирлээ. АНУ өдрөөс өдөрт л доош унаж өнхөрсөөр байна... Украинд дайн дэгдэхгүй байж болох байсан. Киевийн дэглэм өөрөө АНУ-ын бурантагт хөтлөгдөөгүй бол, НАТО-д элсэхээс татгалзсан бол. Харин одоо АНУ-ыг энэ мунхгууд удирдаж байгаа цагт энхтайвны тухай мөрөөдөлтгүй. Цагаан ордон дайн дажин дэгдээж бусад орныг татан оролцуулсаар байна. Хятадууд биднийг гүйцэн түрүүллээ. Ингэхэд бид ямар гадаад бодлого явуулаад байна аа? Цагаан ордонд суугаа харанхуй мунхгууд түүх мэддэггүй. Горбачев тухайн үедээ Том Жорж Бушид санал тавьсан. “Бид ЗХУ-ыг тараая, гэхдээ түүнтэй цуг Варшавын гэрээ ч оршин тогтнохоо болино. Гэтэл энэ бол НАТО-г сөрсөн манай хариу. Өнөөдөр ЗХУ-ын бүрэлдэхүүнд байгаа орнуудыг бие даасан улс болсны дараа хэзээ ч НАТО-д элсүүлэхгүй гэсэн баталгааг надад өг” гэсэн. Путины гуйсан цорын ганц зүйл бол Украиныг НАТО эвсэлтэй холбохгүй байх. Путин мэдээж эх орноо НАТО-н гишүүдээр хүрээлүүлэхийг хүсээгүй... Жон Кеннеди тухайн үедээ ЗХУ-ын пуужингуудыг Кубад байршуулахыг хүсээгүй. Энэ 2 яг адил зүйл. Гэвч хамгийн гол асуулт: Украин өөрөө НАТО-той холбоотой болохоос татгалзсан бол юу болох байсан бэ? Юу ч болохгүй. Ямар ч Оросын халдалт болохгүй байлаа. Та өмнө нь Америк мөнгөө дэмий үрж цацдаг, Украин бидэнд маш үнэтэй тусч байна гэж хэлсэн дээ. Үнэхээр үнэтэй, өдрөөс өдөрт нэмэгдсээр л, нөхцөл байдал муудсаар л. АНУ-ын хүн ам тэр чигтээ сэтгэл дундуур байна. Эсэргүүцэл цуглаан байнга дэгдэж байна. Одоо бидэнд шинэ асуудал нэмэгдсэн: Израиль. Бид хаашаа яваад байна аа? Бид хэзээ буцаад өмнөх шигээ агуу гүрэн болох вэ? Эсвэл оройтчихсон уу? Бид Засгийн газраа солих ёстой, энэ Ерөнхийлөгч ийм бодлогоо үргэлжлүүлж болохгүй. Энэ бол буруу чиг хандлага. Дэлхийн дахин АНУ-ыг үзэн ядаж байна” хэмээн Гонсало Лира мэдэгдлээ.
АНУ-ын тэрбумтан Илон Маск энэ талаар “Америк 100 тэрбум гаруй долларыг Украинд өгчихөөд байхад манай иргэнийг шоронд хорьж тамлаж байна. Тэр Зеленскийг шүүмжилснээс өөр юу хийсэн юм бэ? Бид том асуудалтай тулгарлаа” гэж бичжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Tucker on X: АНУ-ыг энэ мунхгууд удирдаж байгаа цагт энхтайвныг мөрөөдөлтгүй
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
АНУ: Украин ялалт төдийгүй ялагдлаа ч мэдээлэх ёстой4 цаг 33 мин
-
Абу-Дабийн далайн парк Гиннесийн номонд бичигдэв7 цаг 42 мин
-
Зарим нутгаар цас орж, цасан шуурга шуурна17 цаг 27 мин
-
"Iron Maiden" аялан тоглолтондоо "The HU" хамтлагийг урилааУржигдар 19 цаг 08 мин
-
Замын-Үүд-Эрээн боомтын ачаа тээврийг ирэх сарын 1-нээс 24 цагаар ажиллуулнаУржигдар 17 цаг 44 мин
-
Эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэхийг үүрэг болголооУржигдар 17 цаг 43 мин
-
Хуулийн төслийг хэлэлцлээУржигдар 17 цаг 41 мин
-
Л.Жонсон: АНУ террорист халдлагын талаар мэдсэн ч болиулаагүйУржигдар 17 цаг 13 мин
-
Англи: Ассанжийг АНУ-д шилжүүлэхийг 21 хоног хойшлуулавУржигдар 10 цаг 52 мин
-
Харанга!!! Цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх мэдээУржигдар 08 цаг 05 мин
-
Өсвөр насныхан баатарлаг гавьяа байгуулжээ2024-03-26
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа2024-03-26
-
Казахстан 18 шинэ хоттой болно84 үзсэн
-
Английн фермерүүд эсэргүүцэн жагслаа52 үзсэн
-
Хуулийн төслийг хэлэлцлээ52 үзсэн
-
УБ-т 7 градус дулаан47 үзсэн
-
УБ-т +5 градус0 сэтгэгдэл
-
Казахстан 18 шинэ хоттой болно0 сэтгэгдэл
-
УБ-т 7 градус дулаан0 сэтгэгдэл
-
ОХУ: АНУ-ын мэдэгдэл болгон хожим нотолгоо болно0 сэтгэгдэл
-
Европын холбоо АНУ-аас мод түлээ зөөдөг болжээ0 сэтгэгдэл
-
Террористууд насан туршид хоригдоно0 сэтгэгдэл