Малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосныг 2024 он дуустал сунгалаа
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан өвөлжилтийн нөхцөл байдал, Улсын онцгой комиссоос авч хэрэгжүүлж буй арга хэмжээ болон Архангай, Завхан аймагт ажилласан талаараа Засгийн газрын хуралдаанд мэдээлэл хийлээ.
Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээгээр Монгол орны нийт нутгийн 81 хувьд цасан бүрхүүл тогтсон бөгөөд цаашид хүйтний эрч чангарах, их хэмжээний цас орох, хүчтэй цасан шуурга шуурах, цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтох зэргээр 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал улам хүндрэх төлөвтэй байна. Энэ сарын 10-ны байдлаар 11 аймгийн 40 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна.
Монгол орны нийт нутгаар арваннэгдүгээр сарын 01-нээс 12-р сарын 8 хүртэл нийт дөрвөн удаагийн цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдэл болсон. Их хэмжээний цас орсны дараа нийт нутгаар дулаарч, эргэж хүйтэрсний улмаас цасны өнгөн хэсэг хайлмагтаж мөсөн бүрхүүл тогтон бэлчээр дарагдсан байна.
Танилцуулгатай холбогдуулан малын тэжээлийн экспортыг 2024 оны гуравдугаар сарын 1 хүртэл зогсоосон хугацааг 2024 он дуустал сунгалаа.
Мөн нөхцөл байдал хүндэрч отор, нүүдэл нэмэгдэж байгаа тул отроор яваа малчдыг хөөх асуудлыг таслан зогсоож, бэлчээрийн даац, нөөц боломжид тулгуурласан отор нүүдлийн зохицуулалтыг тухай бүр хийж, эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, аймаг, сумдын Засаг дарга нарт Засгийн газрын хуралдаанаас даалгалаа.
Малын тэжээлийн экспортыг 2024 он дуустал сунгалаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ2 цаг 43 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв10 цаг 39 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай13 цаг 1 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавӨчигдөр 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайӨчигдөр 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойӨчигдөр 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэӨчигдөр 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайӨчигдөр 07 цаг 57 мин
-
Токаев: Үерт автсан тосгодыг “Forbes”-н тэрбумтнуудад хуваарилж өгнөУржигдар 19 цаг 07 мин
-
ЗГ-ын хуралдаанаар 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг хэлэлцэнэУржигдар 17 цаг 14 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлооУржигдар 17 цаг 13 мин
-
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллааУржигдар 17 цаг 12 мин
-
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллааУржигдар 17 цаг 09 мин
-
Манай 2 хөрш Сарны бааздаа зориулж цөмийн хөдөлгүүр бүтээнэУржигдар 16 цаг 39 мин
-
“Telegram”-г үндэслэгч Дуров АНУ-ын Карлсонд ярилцлага өгчээУржигдар 10 цаг 40 мин
-
УБ-т 12 градус дулаанУржигдар 08 цаг 02 мин
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа92 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл