Image description
Умард Солонгос 9 сарын 12-13-нд алсын тусгалтай, далавчит, шинэ пуужингуудаа амжилттай туршсан тухай “Yonhap” агентлаг мэдээллээ. Шинэ пуужингууд Умардын газар нутаг, усан дээгүүр 7580 секунд нисч 1500км зайд байрласан байг амжилттай оножээ. “Энэ туршилтыг 2 жилийн турш бэлсэн гэж “Ренхап” агентлаг онцлон тэмдэглэв. “Манай алсын тусгалтай, далавчит, шинэ пуужингууд бол стратегийн асар их ач холбогдолтой зэвсэг. Үүнийг бүтээхийн тулд... сүүлийн 2 жилийн турш зэр зэвсэглэлийн системийг боловсруулах эрдэм шинжилгээний ажлууд маань тууштай явагдаж найдвартай урагшилсаар байсан” гэж Умард Солонгосын Цахилгаан холбооны төв агентлагийн мэдээлэлд дурджээ.
Сонирхуулахад, Өмнөд Солонгос одоо Умардын хөршөөсөө өөрийгөө хамгаалахын тулд “төмөр дээвэр”-тэй болохоор ажиллаж байгаа. Энэ дээвэр нь их бууны сум төдийгүй ойрын тусгалын пуужин, дроны аюул зэргийг дор нь илрүүлж танихын зэрэгцээ устгах үүрэгтэй юм байна.