Image description
ОХУ-ын теннисчин, дэлхийн жагсаалтад 2-т ордог теннисчин Даниил Медведев АНУ-ын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд түрүүлж 2,5 сая доллар хожлоо. Түүнд ялагдсан Сербийн тамирчин, дэлхийн нэг номерийн теннисчин Новак Жокович 1,25 сая доллар авчээ. Орос тамирчин Медведев ийнхүү “Том Дуулга” цуврал тэмцээнд анхны ялалтаа байгууллаа. Медведев 6:4, 6:4, 6:4 харьцаатай тэмцээнээ өндөрлөмөгц ялалтаа тун өвөрмөцөөр тэмдэглэж шууд ойчин хэлээ гаргав. “Би FIFA-н хөлбөмбөгийн симуляторт гардаг шиг “тоосго унах”-ыг дуурайсан юм” хэмээн тэр дараа нь тайлбарлажээ. Медведев өмнө нь шийдвэрлэх 2 тэмцээнд ялагдсан, тухайлбал Австралийн нээлттэй тэмцээнд чухам Жоковичид бууж өгсөн билээ. Жокович тэмцээний дараа “Медведев сэтгэл санааны маш өндөр бэлтгэлтэй гарч ирсэн. Цохилт болгон нь түүнийг ур чадвар, боломжийн дээд цэгт байгааг мэдрүүлж байв. Тэр тактик сайтай тоглож өөрийн төлөвлөгөөг төгс гүйцэтгэсэн. Харин нөгөө талаас авч үзвэл би өөрийн түвшнээс доогуур тоглочихлоо. Хөл маань ажиллахгүй байсан, би хичээж хамаг хүчээ дайчилсан ч шаардлагагүй олон алдаа гаргалаа. Харамсалтай нь ийм бүтэлгүй өдөр. Ялах тавилангүй байж дээ” гэж мэдэгдлээ. 
“US Open” тэмцээн Америкийн Нью-Йоркт 8 сарын 30-нд эхэлсэн. Шагналын нийт сан 57,5 сая доллар юм байна.