Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин “Дорно М12” хурдны зам нээх ёслолд оролцлоо. Нийслэл Москвагаас Татарстаны төв Казань хот ороход өмнө нь 12 цаг зарцуулж байсан бол одоо 6,5 цаг хангалттай. “Шинэ авто магистраль нь ард иргэдийн ажил бизнес, аялал жуулчлалд эерэг үүрэг гүйцэтгэж ажлын байр олноор бий болгосон. Цаашид 12 муж нутгийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна” гэж ОХУ-ын ХМХ бичжээ. Авто замчид 810 км урт хурдны энэ замыг товлосон хугацаанаас 7 сарын өмнө дуусч ашиглалтад өгчээ.
Ерөнхийлөгч Владимир Путин “Авто зам баригдмагц шууд амьдрал оргилж буцалдаг. Бүх ажилчин, инженер, мэргэжилтэн, төслийнхэн гээд авто замын асар том энэ магистральд гар бие оролцсон бүгдэд талархал илэрхийлье. Ердөө 3-хан жилийн дотор дэд бүтцийн ийм том цар хүрээтэй төсөл өмнө нь манайд хэрэгжиж байгаагүй. Энэ магистралийг барих явцад аварга том бөгөөд техникийн маш хэцүү объектуудыг олноор барьсан. Жишээлбэл, Волга мөрөн дээр 3км гаруй гүүр.... Донбасс, Новороссийг оролцуулаад 188 сая гаруй м2 асфальтан зам тавилаа. Энэ бол дээд амжилт. Энэ жил орон даяар 31 мянга гаруй км авто зам тавьж засварлажээ. Оросын хувьд тээврийн гол судсууд бол стратегийн ач холбогдолтой. “Дорно” авто замыг цааш хөгжүүлж Тюмень, Омск, Новороссийск, Кемерово, Канскийг тойруулан барина. Алс Дорнод дахь “Орос” маршрутын явцуу хэсгүүдийг өргөтгөж тэлэхэд онцгой анхаарна.... ” гэж мэдэгдлээ.
“М 12” авто магистраль бол холбооны түвшний зам, нийт урт 1980 км бөгөөд Москва – Казань – Екатеринбург – Тюменийг холбодог. Түүнчлэн энэ авто магистраль нь “Орос” хэмээх олон улсын шинжтэй авто замын (Евразийн) нэг хэсэг. Өөрөөр хэлбэл, Санкт-Петербург хотоос Владивосток хүрэх маршрутын хэсэг юм байна. 2024 онд “М12” авто магистралийг Екатеринбург хот, харин 2025 онд Тюмень хот хүртэл барих аж.
ОХУ-ын Шадар сайд Марат Шакирзянович Хуснуллин “Ийм авто магистралийг 3-хан жилд барьсан түүх манай Орост байтугай дэлхийд байхгүй. Анх төсөл гаргасан хугацаанаас хойш өчигдөр үдшийн 11 цагт объектыг бүртгэсэн баримт бичгийг хүлээн авах хүртэл тоолбол яг 3 жил. Энэ авто замын ачаар эргэн тойрон дахь 20 муж, нутгийн 50 сая гаруй иргэдийн ахуй амьдрал дээшилнэ.... Москва –Уралын ачаа бараа тээвэрлэлт 50 сая тонн болж нэмэгдэнэ. Гадаадын хориг арга хэмжээний дарамтад байгаа манай орон ийнхүү Уралын цаад нутаг, Дорно зүгтээ ийм том гарц нээсэн явдал маш чухал ач холбогдолтой” гэжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Путин: Бид 810км хурдны замыг 3-хан жилд барьж ашиглалтад өглөө
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав3 цаг 44 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай7 цаг 29 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэ11 цаг 38 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай14 цаг 32 мин
-
Токаев: Үерт автсан тосгодыг “Forbes”-н тэрбумтнуудад хуваарилж өгнөӨчигдөр 19 цаг 07 мин
-
ЗГ-ын хуралдаанаар 14 хоног тутамд иргэдийн санал, гомдлыг хэлэлцэнэӨчигдөр 17 цаг 14 мин
-
Хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтлооӨчигдөр 17 цаг 13 мин
-
Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг танилцууллааӨчигдөр 17 цаг 12 мин
-
Манай 2 хөрш Сарны бааздаа зориулж цөмийн хөдөлгүүр бүтээнэӨчигдөр 16 цаг 39 мин
-
“Telegram”-г үндэслэгч Дуров АНУ-ын Карлсонд ярилцлага өгчээӨчигдөр 10 цаг 40 мин
-
УБ-т 12 градус дулаанӨчигдөр 08 цаг 02 мин
-
2024 оны Олимпийн наадмын гал аслааУржигдар 18 цаг 28 мин
-
Вьетнамын хамгийн баян эмэгтэйд цаазын ял ногдууллааУржигдар 16 цаг 06 мин
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдовУржигдар 10 цаг 32 мин
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаанУржигдар 08 цаг 35 мин
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ2024-04-15
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр206 үзсэн
-
Казахстан улаанбуудайн хоригоо сунгалаа195 үзсэн
-
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ99 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа86 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ0 сэтгэгдэл
-
Казахстан улаанбуудайн хоригоо сунгалаа0 сэтгэгдэл
-
Украин: Цэргүүд дайн дуустал халагдахгүй0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл