Сербийн сөрөг хүчин 12 сарын 17-нд болсон сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд өөрийн талынхныг ням гарагт цуглуулж эсэргүүцэн жагсчээ. 2,5 мянга орчим хүн жагссан гэж Сербийн албаны хүмүүс мэдээллээ. Эсэргүүцэгчид Белгород хотын төв гудамжийг хааж парламент, хотын захиргааны өмнө цуглаан хийв. Тэд авто машин дээр хөгжим тавьж салют асааж чулуу мод, хагархай шилийг цонх хаалга руу болон цагдаа нар луу шидэж парламент руу орохыг завдсан. Цагдаа нар нулимс асгаруулах хий цацаж жагсагчдыг тараахыг оролдон, парламентыг дотроос нь хаалгыг бэхэлж хамгаалалтаа чангагажээ.
Даваа гарагт шилжих шөнө Сербийн Ерөнхийлөгч Александр Вучич Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөө яаралтай хуралдуулав. Ерөнхийлөгч Александр Вучич эсэргүүцлийн ажиллагааны үеэр ард түмэндээ хандаж яаралтай, онлайнаар үг хэлснийг “Pink” дамжууллаа. “Белгород хотод болсон энэ эсэргүүцлийн ажиллагаа бол манай Серб улсын тусгаар тогтнолыг устгаж улмаар бие даасан бодлогогүй болгох оролдлого. Бид дэг журмаа сахиулж хамгаалж чадна. Ард иргэд айж түгших хэрэггүй. Серб улсад хувьсгал гараагүй, хууль сахиулагчид нөхцөл байдлыг бүрэн хянаж байна. Өнгөт хувьсгал хийхээр бэлдэж байгаа талаар сэрэмжлүүлсэн гадаадын тусгай албадад талархал илэрхийлж байна... Эсэргүүцлийн ажиллагааны үеэр 2 цагдаа хүнд шархадсан, 30-аад нь хөнгөн бэртэж гэмтлээ. 35 жагсагчийг баривчилжээ” хэмээн Ерөнхийлөгч Вучич мэдэгдэв.
Харин Сербийн Ерөнхий сайд Ана Брнабич “Эмх замбараагүй байдал дэгдэх гэж байгаа тухай сэрэмжлүүлсэн ОХУ-ын тусгай албадад талархал илэрхийлье. Манай зарим хүмүүс үүний Оросын худал, төөрөгдүүлсэн мэдээлэл гэж байсан шүү” гэжээ.
Ерөнхийлөгч Вучич, Гадаад харилцааны сайд Ивица Дачич нар өнөөдөр Оросын Элчин сайд Александр Боцан-Харченкотой уулзахаар товложээ.
#МЦогзолмаа орчуулав.
Сербэд өнгөт хувьсгал хийх гэж оролджээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав1 цаг 32 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА2 цаг 38 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус7 цаг 47 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ21 цаг 19 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн23 цаг 39 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Өчигдөр 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв71 үзсэн
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл