Америк гүрэн түүхэндээ байгаагүй их хэмжээний мөнгийг 2024 онд цэрэг армидаа зориулахаар баталжээ. Конгрессын 2 танхим (Төлөөлөгчдийн танхим, Сенат) хоёулаа Пентагоны төсвийн тухай хуулийн төсөлд бага сага засвар өөрчлөлт оруулсны дараа зөвшилцөлд хүрч сайшаан дэмжив. Ерөнхийлөгч Жо Байден нийт 886 тэрбум долларыг Батлан хамгаалах төсөвт хуваарилах уг хуулинд гарын үсгээ зурлаа. Энэ төсвийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад 3% өссөн гэсэн үг. Дашрамд дурдахад, АНУ-ын санхүүгийн жил 10 сарын 1-нд эхэлдэг.
Америк энэ мөнгөөрөө байлдааны шинэ онгоц, хөлөг онгоц, хуягт техник, зэр зэвсэг, сум үйлдвэрлэнэ. Мөн АНУ 14,7 тэрбум долларыг Хятадын эсрэг зарцуулахаар болов. Тухайлбал, Энэтхэг-Номхон далайн бүсэд байршуулах цэргийн тоог нэмнэ. АНУ ирэх онд 400 ширхэг хөлөг онгоцны эсрэг пуужинг Тайваньд нийлүүлнэ, мөн Тайваний армитай хамтарч хийх цэргийн бэлтгэл сургуулилтыг олшруулах аж.... Америк цэргүүдийн цалин 2024 онд 5,2% өсчээ. Америк харин ирэх онд Украинд 800 сая доллар өгөхөөр хуулиндаа тусгажээ. Киевийн дэглэм уг нь олон зуун тэрбум доллар өгөхийг шаардсан. Энэ талаар Пентагон өмнө нь мэдэгдэл хийхдээ “Гадаад улс орнууд болон харийн армид өгөх мөнгө АНУ-ын сан хөмрөгт алга” хэмээжээ.
Америкийн хууль тогтоогчид түүнчлэн гадаадын иргэдийн хувийн мэдээллийг (цахим шуудан, утасны яриа гм) цуглуулахыг Үндэсний аюулгүй байдлын агентлагт (NSA) зөвшөөрсөн хуулийн хугацаа 2023 онд дуусч байгааг сунгаж 2024 оны 4 сарын 19 болгожээ.
#МЦогзолмаа орчуулав.
АНУ-ын цэргийн зардал $886 тэрбум болжээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав9 цаг 54 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА11 цаг 0 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус16 цаг 9 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв72 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл