Image description
“Time” сэтгүүл 2021 оны манай гарагийн хамгийн нөлөө бүхий 100 хүнийг нэрлэлээ. Дэлхийн хүчирхэг хүмүүсийг “Шинэчлэгчид”, “Анхдагчид”, “Титанууд”, “Шүтээнүүд”, “Лидерүүд”, “Урлагийн зүтгэлтнүүд” гэж хэд ангилжээ. 
“Лидерүүд”: Хятад улсын тэргүүн Си Жинь Пин, Дэлхийн худалдааны байгууллагын тэргүүн Нгози Оконджо-Ивеала, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Америкийн Дэд ерөнхийлөгч Камала Харрис, “Талибан” хөдөлгөөний улстөрийн жигүүрийн лидер Абдул Гани Барадар.
“Шинэчлэгчид”: АНУ-ын “Nvidia” компаний гүйцэтгэх захирал Женсен Хуанг, “Tesla” ба “SpaceX” компанийг үндэслэгч Илон Маск, Унгарын биохимик Каталин Карико, Африкийн өвчнөөс сэргийлэх ба хянах төвийн захирал Жон Нкенгасонг, “Ethereum” хэмээх криптовалют бүтээгч Виталик Бутерин.
“Пионерууд” буюу “Анхдагчид”: Дуучин Билли Айлиш, АНУ-ын хуульч Бен Крамп, гимнастикч Суниса Ли, Еврокомиссын дэд тэргүүн Франс Тиммерманс.
“Титанууд”: Олимпийн 4 удаагийн, дэлхийн 19 удаагийн аварга Симона Байлз, “Apple” корпорацийн Тим Кук, Өмнөд Солонгосын жүжигчин Юн Ё Жон (“Минари” кинонд тоглосон). 
“Шүтээнүүд”: Английн ханхүү Харри ба түүний гэргий Меган Маркл, Японы теннисчин Наоми Осака, Оросын сөрөг хүчний тэргүүн Алексей Навальный, Америкийн дуучин Бритни Спирс, Долли Партон.
“Урлагийн зүтгэлтнүүд”: АНУ-ын жүжигчин Кейт Уинслет, “Нүүдэлчдийн нутаг”-н режиссерХлоя Жао, рэпер Lil Nas X, зохиолч Нора К. Джемисин.