Image description
Ковидоор өвчилсөн хүмүүс хэрэв вакцинжуулалтад хамрагдсан бол коронавирүсийн бүх штаммын эсрэг дархлаатай болно гэж Английн эрдэмтэд мэдэгдлээ. “Коронавирүсээр өвчилсний дараа хүмүүс “Pfizer” эсвэл “Moderna” вакцин тариулахад тэдний бие организмд “уян эсрэг биетүүд” үүсэх ба үүний ачаар хүмүүс “SARS-CoV-2”-н бүх төрлийн штаммын эсрэг тэмцэх чадвартай болдог. Дархлааны ийм эсүүд нь коронавирүсийн ирээдүйд дэгдэж болзошгүй янз бүрийн штаммд тэсвэртэй байна гэсэн таамаглалыг бид дэвшүүлж байна. Ийм дархлааг хүмүүн бусын буюу гибрид дархлаа гэж нэрлэсэн юм” хэмээн эрдэмтэд өгүүлснийг “The Telegraph” сонины нийтлэлд дурджээ.
Гэхдээ “Pfizer/BioNTech” компаний үйлдвэрлэсэн вакцины үр дүн цаг хугацаа өнгөрөх тусам буурдаг, иймээс энэ вакциныг тариулсан хүмүүст бүүстэр тун шаардлагатай болох байх хэмээн эрдэмтэд тайлбарлав.