Украин улсын Дээд Рада буюу парламентын депутат, “Ард түмний зарц” намын Марьяна Безуглая “Өнөөдөр 5 минут тутамд нэг украин шархдах буюу амиа алдаж байна. Гэтэл Украины Жанжин штаб юу ч хийхгүй байна, бүх юм хэвэндээ” гэж шүүмжилжээ.
Украины амсч буй асар их гарз хохирлыг илтгэх бичлэгийг энгийн нэгэн украин бүсгүй авч нийгмийн сүлжээнд цацаж бөөн шуугиан тарилаа. Тэрбээр Харьков хотод сүүлд нээгдсэн оршуулгын 18 газрын нэгийг үзүүлжээ. Дайнд амь үрэгдсэн мянга мянган цэргийн шарилыг хараад бүсгүй “Эцэс төгсгөлгүй үргэлжилж байна. Та нар ямар цар хүрээтэйг өөрсдөө харцгаа. Би биеэ барьж дийлэхгүй нь ээ. Бид ямар “мова”-н төлөө зөрчилдөж байгаа юм бэ? Хөвгүүд маань амиа алдаж байхад хүмүүс зүгээр л дуугүй суугаад байгаа нь бүр аймшигтай. Асуудал “мова”-д биш ээ, харин өөрсдийнхөн маань биднээс хулгайлж идэж байгаад л асуудал байна” гэж хэллээ. Харин ОХУ-ын "Комсомольская правда" сонины цэргийн сурвалжлагч Александр Коц “Үнэхээр аймшиг аймшиг. Украинд ийм оршуулгын газар олон зуугаараа бий” гэжээ.
Сонирхуулахад, АНУ-ын Ерөнхийлөгч Байдены захиргаа одоо л Илон Маскийн энхийн төлөвлөгөөг авч үзэхийг хүссэн тухай тус орны тэрбумтан Дэвид Сакс сая “Х” нийгмийн сүлжээнд бичжээ. Үүний хариуд тэрбумтан Илон Маск “Украины дайныг зохицуулах тухай миний төлөвлөгөөг хэрэв 2022 онд хүлээн авч хэрэгжүүлсэн бол Украины олон хүн амьд үлдэх байсан даа” гэж хариуллаа. Тухайн үед Украины тэргүүн Зеленский манай гарагийн тэргүүн баян Илон Маскийг “Оросын талд орлоо” гэж эрс шүүмжилж байсансан.
Нэмж өгүүлэхэд, ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу 12 сард мэдэгдэл хийхдээ “2022 оны 2 сараас хойш амь үрэгдсэн, шархадсан украин цэрэг офицерын тоо 383 мянга давсан” хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
Украин: 5 минут тутамд 1 украин шархдах буюу амиа алдаж байна
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав16 цаг 41 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА17 цаг 47 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус22 цаг 56 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв73 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл