Image description
Манай Монголын алдарт “The Hu” хамтлаг Хойд Америкаар аялан тоглолт хийж байгаа билээ. Тус хамтлаг 9 сарын 18-нд АНУ-ын Нью-Йорк хотын “Irving Plaza”-д концерт тоглоход олон алдартан үзэж сонирхжээ. Тэдний нэг болох Холливудын нэрт жүжигчин Вупи Голдберг бүр тайзны ард ирж манай залуустай уулзан тэднийг маш их биширч бахархаж буйгаа илэрхийлэв. “The Hu” хамтлаг 10 сарын 31 хүртэл Лос-Анжелес, Сиэтл, Денвер, Миннеаполис, Флинтэд тоглоно, харин Нью-Йорк, Балтимор, Мунхоллын бүх тасалбар зарагдаж дуусчээ. 
Сонирхуулахад, дэлхийг байлдан дагуулж буй манай залуусын амжилтыг дуурайхаар хөрш Оросын буриадууд шийджээ. “Байгаль” театр ба хөгжмийн зохиолч, Ардын хурлын депутат Аркадий Цэвиков нар санаачилж шилдэг дуучныг шалгаруулах уралдаан хүртэл зарласан байна. “The Hu” хамтлагийн буриад хувилбарыг бүтээх амбицтай төсөл гэж зохион байгуулагчид нь 5-р сард хэвлэл мэдээллийн хэрэгслэээр мэдэгдэж байв. Энэ уралдаанд Буриадын залуус төдийгүй Эрхүү, Новосибирск, Забайкальск, бүр Москвагаас хүртэл ирж оролцжээ. Мэдээж шинээр олон сайхан дуучин тодорч хамгийн шилдэгтээ шагнал гардуулан уралдаан өндөрлөсөн, гэвч буриадууд дэлхийд алдартай хамтлаг байгуулах гэсэн гол зорилгоо хэрэгжүүлж чадаагүй аж.