“Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг” гэдэг үгийн үнэ цэнийг Монголчууд бид хэзээ ухамсарлах вэ?
Ажил хийлгүй амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн хэсэг бүлэг хүмүүсийнитгэл сэтгэл дээрзалилан мэхлэгчид “чихэр дээр суух ялаа шиг” оволзож, койн, виртуаль валют, сүлжээний бизнес, хонжворт сугалаа гэх зэрэг аргаар дамжуулан мөнгөө амархан өсгөж, баян болох боломж байна хэмээн “чихэн дээр нь цэцэг” ургуулж, мөнгө хөрөнгийг нь залилдаг. Яг л хүүхдийн Буратино зохиол дээр гардагчлан Базилио муур, Алиса үнэг хоёр модон хүүхэлдэй болох Буратиног мөнгөө газарт булаад, уславал мөнгөний мод ургаж, мөнгө нь олон болж үрждэг гэх мэхлэн мөнгийг нь залилдаг шиг. Харамсалтай нь энэ хүүхдийн зохиолд гардаг үлгэр үнэн бодитамьдрал дээр ч биелдэг.
Ийм төрлийн залилагчдын шалгарсан арга нь эхний хүмүүст мэдэгдэхүйц ашиг, хувь олгож эхэлдэг. Дараа нь өнөөх түр зуурын “ашиг ологчид”-оороо дамжуулан бусдыг сүлжээндээ нэгтгэх ажлыг даллан дууддаг. Манайхан болсон хойно эрүүл сэтгэлгээ, энгийн логикт итгэхээс илүүтэй бусдын аман сэнхрүүлэг, амнаас ам дамжин яригдах “нөгөө хэн тэнд элсээд, койн аваад тэгж баяжиж гэнэ” гэсэн ярианд үнэнээсээ итгэж, орон байр, унаа машинаа барьцаалан, тавьсан мөнгөөрөө койн, виртуаль валют худалдан авч, сүлжээнд элсч, сугалаанд оролцож мөнгөө тавиад туучихдаг.
Дараа нь залилуулсныаа мэдсэн ч нэгэнт хожимдсон байдаг. Мөнөөх залилагчид хэзээ таны болон бусдын мөнгийг үрчихсэн, гадаад дотоодод зугаалчихсан, хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдаад авчихсан байдаг.
Үнэн байдал ийм атал өнөөдрийг хүртэл амар хялбар аргаар мөнгөтэй болохыг хүсэгчид Койн, сүлжээний хохирогчид болсоор л. Арга барж, дээш тэнгэр хол, доош газар хатуу болсон хохирогчид төр засагтаа хандаж аврал, тусламж эрнэ.
Гэвч татвар төлөгчдийн мөнгөөр сүлжээний хохирогчдын мөнгийг төлж болохгүй нь ойлгомжтой. Тиймээс хууль шүүхийн байгууллага энэ асуудалд шуурхай хандаж, залилан мэхлэгчдийг суужх байх газар нь суулгаж, хууль бусаар олсон орлого, хөрөнгийг нь битүүмжилж, дуудлага худалдаагаар оруулж худалдан хохирогчдын хоирлыг баругдуулахын төлөө ажиллах учиртай.
Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус1 цаг 48 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээ15 цаг 20 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэн17 цаг 40 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!22 цаг 2 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайӨчигдөр 08 цаг 27 мин
-
ОХУ, Азербайжан 2 хамтарч асар том төслийг хэрэгжүүлнэУржигдар 18 цаг 17 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэвУржигдар 15 цаг 55 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлааУржигдар 11 цаг 10 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 01 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА2024-04-22
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна2024-04-22
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус2024-04-22
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв71 үзсэн
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл