---АНУ-ын ТТГ-ын экс шинжээч Рэй Макговерн “YouTube” дэх “Judging Freedom”-д ярилцлага өгчээ---
Асуулт: Рэй, Украин улс үнэндээ цэрэг дайны потенциалын хувьд хүүр болчихсон уу? Хэрэв нөхцөл байдал ийм бол Тагнуулын газар энэ талаар Жо Байденд мэдээлэх үү? Эсвэл тэд түүнд илгээдэг бүх илтгэл айлтгалаа цаашид ч үргэлжлүүлэн гоёж чимсээр байх уу?
РЭЙ МАКГОВЕРН: Яг хүүр ч биш ээ. Харин Сэхээн амьдруулах тасагт байгаа гэж хэлж болно.
Бүх юм Путинээс хамаарна. Тэр хэзээ Украины хүчилтөрөгчийг хаахаар шийдэхээс.... Нэг иймэрхүү. Харин Тагнуулын албадын тухайд гэвэл, одоо ч тэнд ажилласаар буй зарим нэг шударга шинжээчийн яриа, дүгнэлтийг анхаарч сонсдог хүмүүс байгаа гэж би бодохгүй байна.
Үндэсний тагнуулын тэргүүн Аврил Хейнс, ТТГ-ын дарга эд нар Ерөнхийлөгчид байнга илтгэл тавихдаа “Бүх зүйл сайн сайхан. Бид сөрөг давшилтад их өөдрөг хандаж байгаа. Оросын буу сум дуусч байна, оросууд өөрсдөө асар их хэмжээгээр үйлдвэрлэх боломжгүй” гэдэг. Энэ талаар бүр хошигнох ч дур хүсэл алга.
Асуулт: Гэвч үнэн хэрэгтээ энэ бүхэн худлаа шүү дээ?
РЭЙ МАКГОВЕРН: Бодит нөхцөл байдал тэдний жилийн өмнө ярьж байснаас 180 градус эргэсэн. Мэдээж, өнөөдөр энэ тухай бүгд мэдэж байгаа. Одоо тэд Ерөнхийлөгчид юу гэж хэлж байгааг би мэдэхгүй. Ерөнхийлөгч үнэн бодит байдалтай эвлэрч, “За бид ялагдсан. Одоо юу хийх вэ? Бас Гаазын зурваст бид яахав?” гэж хэлж чадах эсэхийг би мэдэхгүй. Тиймээс одоо бүх юм тун амаргүй, төвөгтэй. Энэ жил сонгууль явагдана. Ерөнхийлөгчийн гаргах шийдвэрээс би айж байгаа.
Асуулт: Та юунаас нь айдаг юм?
РЭЙ МАКГОВЕРН: Америкийн их сургууль дээр Кеннеди алдарт үгээ хэлснийг та санаж байгаа байх. “Бидний хэзээ ч хийх ёсгүй зүйл бол: Гутамшигтай ухрах, эсвэл цөмийн зэвсгээ ашиглах гэсэн 2 сонголтын өмнө цөмийн гүрэнг аваачих”. Одоо Украинд яг ийм юм болж байна. Цөмийн зэвсэг хэрэглэх хүсэл Орост биш, харин одоо дахин сонгогдох төлөвлөгөөтэй байгаа манай залууд бий. Хэрэь Украинд ялагдах нь яг тодорхой болбол юу болохыг таа даа!
Олон баримт нотолгоо бий. Байден үнэндээ яг өөрийн хүү Хантер шиг шоронд орж амьдралаа дуусгаж магадгүй. Бас Блинкен, Салливан нарыг ч Шүүх яллах ёстой. Ийм учраас хувийн бооцоо бол тухайн газар дээрх нөхцөл байдал шиг л маш чухал шүү гэж би хэлээд байгаа.
#МЦогзолмаа орчуулав.