Хятадын “Хуаньцю шибао” сонинд тоймч Юань Сяо Цуний нийтлэл хэвлэгджээ. “Америк улс хэрэв Хятадын эсрэг дайн дажин өдөөх юм бол маш өндөр үнэ төлөх болно шүү.... АНУ-ын арми яг одоо манай улстай дайтах бэлтгэлээ хангаж байна. Бээжинтэй дайтахыг Вашингтон хичнээн их уриалах тусам хятадууд өөрийн эх орноо хамгаалж үндэсний батлан хамгаалах салбараа бэхжүүлэхийн төлөө тэмцэхээр улам бүр шийдмэг болж байна. Цэрэг дайны эсвэл шинжлэх ухаан, техникийн гээд ямар салбарт гэдэг нь чухал биш, Америк хэрэв Хятадыг дарамтлах үйлдэл хийвэл өөрсдөө төсөөлшгүй их төлбөрт унана даа” гэж тэрбээр бичжээ.
Америкчууд Хятадын эсрэг дайнд бэлдэж байгаа тухай мэдээ сүүлийн үед дэлхийн ХМХ-ээр цацагдах боллоо. Францын “Boulevard Voltaire” сайтад шинжээч Фредерик Лассе “АНУ өөрийн холбоотнуудаа Хятадын эсрэг дайнд бэлдэж эхэлжээ” хэмээн бичжээ. ОХУ-ын сенаторч Ольга Ковитиди “Евразийг өөрийн мэдэлд байлгаж хянахын тулд АНУ одоо Хятадтай дайтахад бэлдэж байна” гэсэн байна.
Нэмж өгүүлэхэд, АНУ-ын Цэргийн нисэх хүчний генерал Майк Миниханы илтгэл олон нийтэд түгж бөөн дуулиан тарьж байгаа тухай “NBC News” дамжууллаа. Генерал Майк Минихан “Би өөрийгөө алдаатай дүгнэлт хийсэн байгаасай гэж найдаж байна. Харин зөн билгээ чагнавал Вашингтон 2025 онд Бээжинтэй дайтна. Тайваньд 2024 онд Ерөнхийлөгчийн сонгууль болно. Үүнийг Хятадын тэргүүн Си Жинь Пин ашиглаж бүх нийтийн анхаарал улстөрийн тэмцэлд хандсан үед Тайвань руу халдан довтолно. Үүнээс болж маш том дайн дэгдэх шинжтэй. АНУ энэ дайнд татагдаж орсон тохиолдолд бүгд бэлэн байх ёстой. Иймээс Хятадын эсрэг болзошгүй дайнд эртнээс бэлдэцгээ гэж доод албан тушаалтнуудад хандан тушааж байна.... Бүх сумаа дуустал толгой руу нь чиглүүлж буудах ёстой..... 2 сарын 28 гэхэд Хятадтай дайтах бэлтгэлээ хангасан талаарх арга хэмжээний тухай илтгэхийг тушаав" гэж илтгэлдээ дурджээ. Тэрбээр энэ албан бичгээ Цэргийн нисэх хүчний бүх анги салбарын дарга нарт илгээжээ. Дашрамд дурдахад, генерал Миниханы мэдэлд 50 мянган цэрэг, 500 байлдааны онгоц байдаг аж.
АНУ-ын эрх баригчид, улстөрчид түүний илтгэлээс болж хагаралдаж маргалдсаар л. Харин Пентагон түүний мэдэгдлийн тухай тайлбар хийхдээ “Энэ бол манай яамын бодлого биш, генерал Миниханы хувийн үзэл бодол” гэжээ.
Орчуулсан #МЦогзолмаа
Хятад: АНУ хэрэв бидэнтэй дайтвал асар өндөр үнэ төлнө шүү!
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов16 цаг 6 мин
-
29 градус дулаанӨчигдөр 08 цаг 03 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЛЭЭУржигдар 23 цаг 09 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНАУржигдар 23 цаг 07 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээУржигдар 18 цаг 40 мин
-
Дани: 15 нас хүрвэл эцэг эхийн зөвшөөрөлгүй үр хөндүүлж болноУржигдар 16 цаг 04 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юмУржигдар 11 цаг 18 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаУржигдар 07 цаг 59 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв205 үзсэн
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав191 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ126 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан50 үзсэн
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл