“Франц улсад тог цахилгааны үнэ огцом өссөнөөс болж театр, эмнэлэг, хотын бүх албан газар, байгууллагууд төлбөрөө төлж дийлэхээ больжээ. Тэд төр засгаас тусламж хүсч байна. Валансьен хотын театр хаагдсан. Лилль дэх их сургуулийн төв зардлаа бууруулахын тулд өрөө тасалгааны температурыг багасгалаа” гэж “TF1” мэдээлэв.
“Phénix” театрын дарга Ромарик Дорье “Манайх бол дэлхийн хамгийн алдартай театруудын нэг. Үнэхээр сайхан ч эрчим хүч хэт их хэрэглэдэг. Олон тооны прожектор, халаалт бас тог цахилгааны төлбөрөөс болоод манай зардал 4 дахин өссөн. Гэтэл хөтөлбөр бэлдэж гэж манайд ердөө 200 мянган евро өгдөг. Бид 2023 оны 9 сараас 12 сар хүртэл ямар ч жүжиг тавихгүй. Хөтөлбөрийг бараг 1,5 жилийн өмнөөс бэлддэг. Гэтэл жүжигчдийн ажиллаж сургуулилт хийх, уран бүтээлээ туурвих нөхцлийг бид хангаж чадахгүй болжээ. Театр хаагдсан нь сургуулийн сурагчдад ч сөрөг нөлөөтэй, тэд дахиж энд сургуулилт хийж чадахгүй" хэмээн ярилаа.
Оннен коммуны мэр Ксавье Жуанен “Нөхцөл байдал маш хүнд байна. Бид төрөөс тусламж шаардсан өргөх бичгээ барилаа. Тог цахилгааны мөнгө улам өсч байна. Цахилгааны мөнгө 200 мянган евро байснаа ганц жилийн дотор 600 мянган евро болсон. Энэ бол 2000 хүн амьдардаг манай коммуны бүтэн жилийн хөрөнгө оруулалт. Бид татвараа нэмж чадахгүй, мөн хүн амд үзүүлэх үйлчилгээгээ багасгах боломжгүй. Яагаад гэвэл, эцсийн бүлэгт ард иргэд л хохирол амсч байна” гэж мэдэгдэв.
Харин Лиль хотын эмнэлгийн ерөнхий захирал Фредерик Буарон “Манай барилга байгууламж маш том, иймээс Ланса хот шиг их эрчим хүч хэрэглэдэг. Тог цахилгаан, байгалийн хийн төлбөр гэж 2023 онд өмнөх жилээс 28 сая еврог нэмж төлнө. Энэ бүхнээс болж манай зардал нэмэгдэж ашиг орлогод сөрөг нөлөөлж байгаа” хэмээжээ. “Ажилтнуудаа халах эсвэл өвчтөнүүдийн тав тухыг багасгах тухай яриа ч байж болохгүй. Иймээс бид өрөө тасалгааны температурыг 1 градусаар буулгах шийдвэр гаргасан. Энэ маш бага тоо, гэвч манай эмнэлгийн төвийн хувьд тог цахилгааны төлбөрийг 1,2 сая еврогоор бууруулах юм. Түүнчлэн бид эмнэлгийн тасгуудаас бусад газарт халаалтыг унтраасан, гэрэлтүүлгийн талыг тосон дэнгээр солилоо” гэж эмнэлгийн техникийн асуудал хариуцсан захирал Оливье Йегер тайлбарлав.
TF1: Францын театр тог цахилгааны мөнгөө төлж чадахгүй хаагдлаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2 цаг 8 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа6 цаг 53 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА22 цаг 43 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов23 цаг 5 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна23 цаг 52 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа100 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл