АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, Украины тэргүүн Владимир Зеленский нарын уулзалт Вашингтон хотод өндөрлөж хамтарсан хэвлэлийн хурал зохион байгуулав. “Өрнөдийн орнууд хэдий Украиныг зэвсэглэж байгаа ч Оростой дайтахыг хүсэхгүй, мөн Дэлхийн III дайныг дэгдээх бодолгүй байна... Би олон зуун цагаар Европын холбоотнуудтайгаа, мөн төрийн тэргүүнүүдтэй нүүр тулан ярилцаж байхдаа Украиныг дэмжих нь тэдний эрх ашигт нийцнэ гэж баталдаг... Тэд ч үүнийг ойлгож байгаа.... Бид Украиныг үргэлжлүүлэн дэмжсээр байх болно... “Patriot” цогцолборыг Украинд шилжүүлэн өгч тэдний цэргүүдийг сургана... ” хэмээн Ерөнхийлөгч Байден мэдэгдлээ. Харин Украины Ерөнхийлөгч Зеленский АНУ-аас танк, байлдааны онгоц гуйв. Тэрбээр Америкийн Конгрессийн 2 танхимын хамтарсан хуралдаан дээр үг хэлэхдээ “Америк цэргүүд манай оронд ирж бидний өмнөөс байлд гэж Украин хэзээ ч гуйж байгаагүй. Украины цэргүүд үнэндээ АНУ-ын танк, байлдааны онгоцыг удирдаж чаднаа. Украин ба АНУ-ын холбоонд ямар нэг хориг табу байж болохгүй... .. АНУ одоо Орост үзүүлэх дарамт шахалтаа улам нэмэгдүүлэх хэрэгтэй” хэмээжээ. Ерөнхийлөгч Байден хэвлэлийн хурлын үеэр Зеленский амь үрэгдэж болзошгүй гэсэн утгатай үг хэлж дэлхий нийтийг гайхашруулав. Байден уг нь Зеленскийг магтах гэсэн бололтой, гэвч "Тэр өөрийн эх орны төлөө амиа өгөхөд бэлэн” гэчихлээ. АНУ-ын Төрийн нарийн бичиг Энтони Блинкен “Бид Украинд 1,85 тэрбум долларын тусламж, мөн “Patriot” цогцолборыг өгөхөөр шийдсэн” хэмээжээ. Энэ мэдээ түгсний дараа АНУ дахь Оросын Элчин сайд “Украинд хэрэв “Patriot” шилжүүлж өгвөл урьдаас тааварлах боломжгүй ноцтой хор уршигтай” хэмээн сэрэмжлүүлэв.
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Путин дэлхий дахинд "Сталинградын мессежээ" илгээвУржигдар 19 цаг 05 мин
-
Норвег баялгийн орлогоо Украинтай хуваалцана гэвУржигдар 14 цаг 08 мин
-
Junge Welt: Өрнөд энэ дэлхийг цөмийн сүйрэл рүү түлхэж байнаУржигдар 09 цаг 38 мин
-
Өдөртөө -10 градус хүйтэнУржигдар 08 цаг 00 мин
-
Молдав Онц байдлаа 60 хоног сунгав2023-02-02
-
Япон бэлэглэсэн гүүрэн гарцаа барьж эхлэв2023-02-02
-
Жилд 18 тн сүү өгдөг үнээг хятадууд хувилжээ2023-02-01
-
Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.2023-02-01
-
Хүүхдэд зориулсан вакцинаа бүртгүүлэв2023-01-31
-
Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг2023-01-31
-
2022 онд ОХУ-д гэмт хэргийн гаралт буурчээ2023-01-30
-
Өдөртөө -8 градус хүйтэн52 үзсэн
-
Молдав Онц байдлаа 60 хоног сунгав40 үзсэн
-
Өдөртөө -8 градус хүйтэн0 сэтгэгдэл
-
2022 онд ОХУ-д гэмт хэргийн гаралт буурчээ0 сэтгэгдэл
-
Төв, зүүн аймгуудад цас орж, цасан шуурга шуурна0 сэтгэгдэл
-
Үнэгүй хоол зөвхөн хулганы хавханд байдаг0 сэтгэгдэл
-
Хүүхдэд зориулсан вакцинаа бүртгүүлэв0 сэтгэгдэл
-
Бүх нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй.0 сэтгэгдэл
-
Жилд 18 тн сүү өгдөг үнээг хятадууд хувилжээ0 сэтгэгдэл
-
“Нero” энтертайнмент Азийн тивийг “бүтээлцжээ”0 сэтгэгдэл
-
Шөнөдөө -23 градус, өдөртөө -10 градус хүйтэн0 сэтгэгдэл
-
Япон бэлэглэсэн гүүрэн гарцаа барьж эхлэв0 сэтгэгдэл
-
Молдав Онц байдлаа 60 хоног сунгав0 сэтгэгдэл
-
Өдөртөө -10 градус хүйтэн0 сэтгэгдэл