Манай хойд хөрш Орос улс 1 сарын 27-нд Ленинградын бүслэлтийг сэтэлсний 80 жилийн ойг өргөн дэлгэр тэмдэглэлээ. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ ойд зориулсан хэд хэдэн арга хэмжээнд оролцож үг хэлэв. Тэрбээр Пискарёвын оршуулгын газарт хүрэлцэн ирж Ленинградын бүслэлтийн үеэр хотоо хамгаалж амь үрэгдсэн дайчид болон өлсгөлөнгөөр өнгөрсөн сая сая оросууд бас төрсөн ахынхаа дурсгалыг хүндэтгэлээ. Энд бараг 500 мянган хүнийг хамтад нь оршуулжээ.
Ленинград (Санк-Петербург) бол 900 өдрийн бүслэлтийг давсан дэлхийн түүхэн дэх цор ганц хот. Фашист Герман 1941 оны 9 сарын 8-нд анх Ленинградад халдахад энд 3 сая хүн оршин суудаг байв. Сая сая хүнийг өлсгөлөнгөөр үхүүлж Ленинградыг газрын хөрснөөс арчих гэсэн нацистуудын зорилго биелсэнгүй. Ленинград хот хэмжээлшгүй их гарз хохирол амсан асар их үнэ төлж байж 872 хоногийн бүслэлтийг даван туулжээ. Ленинградын бүслэлтийг анх 1943 оны 1 сарын 18-нд сэтэлсэн, харин 1944 оны 1 сарын 27-нд бүслэлтийг бүрэн сэтэлж дуусан баярын салют буудуулсан юм. Энэ үед Ленинград болон дагуул хотуудад ердөө 800 орчим хүн амьд үлдсэн байлаа.
Энэ өдөр Дэлхийн II дайн, ЗХУ-ын Эх орны агуу дайны үеэр нацистуудын геноцидод өртөж амиа алдсан хүмүүст зориулсан Дурсгалын цогцолборыг нээв. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Украины Ерөнхийлөгч Александр нар энэхүү арга хэмжээнд оролцож цэцэг өргөлөө. Гатчин районы Зайцево тосгонд сүндэрлэсэн энэ Дурсгалын цогцолборт Эхийн хөшөөг үр хүүхдүүдтэй нь байрлуулсан ба мөн бодит хүмүүсийн амьдралыг мөнхөлсөн 150 уран баримлыг товойлгон дүрсэлжээ.
Дайны үеэр энд цэргийн олзлогсдыг бөөнөөр хорих лагериуд, хүүхдүүдийн цусыг авч фашистуудад юүлдэг донор төвүүд байсан аж.
#МЦогзолмаа орчуулав.
Орос гүрэн Ленинградын бүслэлтийг сэтэлсний 80 жилийн ойг тэмдэглэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Энэтхэгт муур аврах гээд 5 хүн амиа алдав13 цаг 4 мин
-
ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ ХК МЭДЭГДЭЛ ГАРГАЛАА14 цаг 9 мин
-
УБ-т шөнөдөө -1 градус, өдөртөө +5 градус19 цаг 19 мин
-
Эрүүл мэндэд тустай чихэвчийг оросууд бүтээжээУржигдар 18 цаг 54 мин
-
Байден: Миний ахыг Шинэ Гвинейд идчихсэнУржигдар 16 цаг 34 мин
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!Уржигдар 12 цаг 12 мин
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатайУржигдар 08 цаг 27 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв2024-04-23
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа2024-04-23
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв72 үзсэн
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байна0 сэтгэгдэл
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга болов0 сэтгэгдэл
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛАА0 сэтгэгдэл
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа0 сэтгэгдэл
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай0 сэтгэгдэл
-
Хятад: Тайванийг зэвсэглэхээ АНУ боль!0 сэтгэгдэл