Япончууд явган хүний гүүрэн гарцыг Вьетнамын Дананг хотод бэлэглэжээ. Энэ гарцын барилгын ажлыг өнгөрсөн сард Японы “Mikazuki” компани эхлүүлсэн тухай Вьетнамын ХМХ мэдээлж байна. Япончуудын санхүүжүүлсэн гүүрэн гарцыг Нгуен Тат Тхань гудамжин дээгүүр барьж эхэлсэн ба 140 метр урт бөгөөд 42 тэрбум донг буюу 1,78 сая ам.долларын өртөгтэй. Гүүрэн гарц нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан цахилгаан шаттай байх юм. Явган хүний шинэ гүүрэн гарцыг 5 сард барьж дуусан ашиглалтад өгөх аж. Эрх баригчид болон барилгын компани одоо гүүрийг яаж нэрлэхээ шийдээгүй байна.
Дананг хотод суугаа Японы ерөнхий консул Якабэ Ёсинори “Вьетнам, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойд зориулан явган хүмүүст зориулсан энэ гүүрэн гарцыг бид бэлэглэсэн. Гүүрэн гарц маань хоёр ард түмний найрамдлын билэгдэл болох юм” гэж мэдэгджээ. Харин Дананг хотын дэд дарга Ле Куанг Нам “Манай хотын хөгжилд сүрлэг, гоё гүүрэн гарц их том хувь нэмэр орууллаа” хэмээжээ. Сонирхуулахад, Дананг бол Вьетнамын томоохон 5 хотын нэг. Энэ хотын шавыг манай эриний 192 онд тавьжээ. Одоо Дананг хотод 1.2 сая хүн аж төрдөг юм байна.
Япон бэлэглэсэн гүүрэн гарцаа барьж эхлэв
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ОХУ, Азербайжан 2 хамгийн том төмөр зам барина7 цаг 50 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв10 цаг 12 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа14 цаг 57 мин
-
Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байнаУржигдар 19 цаг 24 мин
-
АЧАА ТЭЭВРИЙН “С” ТӨРЛИЙН ЗОРЧИХ ЗӨВШӨӨРЛИЙГ НЭЭЛТТЭЙ, ИЛ ТОД БОЛГОСОНУржигдар 19 цаг 22 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛААУржигдар 19 цаг 19 мин
-
ЭЛЧИН САЙД РИЧАРД Л.БУАНГАН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛААУржигдар 19 цаг 18 мин
-
Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногийн турш “11-11” төвд ажилланаУржигдар 19 цаг 16 мин
-
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлсан шиг эрчим хүчний реформыг эрчимжүүлнэУржигдар 19 цаг 15 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга боловУржигдар 18 цаг 58 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байнаУржигдар 18 цаг 11 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээУржигдар 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусУржигдар 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай49 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл