Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев 2024 оны 2 сарын 19-нд парламентын Дээд танхимын (Сенат Олий Мажлис) 100 гишүүнээ цомхотгож 65 болгох тушаалд гарын үсэг зурсан тухай тус орны Хууль зүйн яамын Хэвлэлийн алба мэдээллээ. Өмнө нь тус орны 12 муж ба Каракалпакстан, Ташкентаас тус бүр 6 хүн Дээд танхимд сонгогддог байв, харин одоо энэ тоо 4 болж буурсан. Түүнчлэн Ерөнхийлөгч өөрөө 16 сенаторыг нэмж томилох эрхтэй байсан бол одоо 9 болгон цөөрүүлжээ. Узбекистан ийнхүү Үндсэн хуулиндаа залруулга оруулав.
Сенатын бүрэн эрхийн хугацаа 5 жил хэвээр үлдсэн. Харин Сенатын тэргүүлэгчээр 1 л удаа улиран сонгогдох эрхтэй гэж шинэ хуулинд заалаа. Түүнээс гадна парламентын Доод танхимын (Олий Мажлис) тухай хуулинд зарим өөрчлөлт орсон. Гишүүнээр сонгогдсон хүн Узбекистаны өөр ямар нэг хот, дүүрэг, мужийн төрийн албанд ажиллах эрхгүй болжээ. Доод танхимын спикерээр мөн 1 удаа улиран сонгогдохыг зөвшөөрсөн аж.
Сонирхолтой нь, Узбекийн парламентын гишүүд жилд 1 удаа цалинтай 36 ажлын өдөр амрах эрхтэй юм байна.
#МЦогзолмаа орчуулав.
Узбекистан парламентын 100 гишүүнээ 65 хүртэл цомхотгов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.