Image description
Үндэсний бөхийн цол чимэг олгодог 30 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” ирэх Бямба гаригт буюу арваннэгдүгээр сарын 13-ны өдөр 12:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Барилдаанд цэрэг, хүчний 5 спорт хороонд харьяалагддаг аймаг, цэргийн цолтой болон залуу 256 бөх зодоглоно. 1992 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн бүх цэргийн наадмын Түрүү бөхөөр улсын начин С.Дэлгэрбат /Булган/ Үзүүр бөхөөр цэргийн заан Ч.Ганбаатар /Архангай/, хамгийн сүүлд 2020 оны бүх цэргийн наадмын
Түрүү бөхөөр цэргийн арслан Л.Отгонбаатар /Архангай/ Үзүүр бөхөөр аймгийн хурц арслан Э.Ууганбаяр /Төв аймаг/ нар уран мэхийн уралдуулан барилдаж чимэг цол авсан байдаг юм байна.