Турк улсын зүүн өмнөд нутагт 7,8 магнитудын хүчтэй газар хөдөлж 50 гаруй хүн амь үрэгдэв. "Энэ бол сүүлийн 100 жилд тохиолдоогүй их гарз хохирол авч ирсэн хүчтэй газар хөдлөлт" гэж тус орны ХМХ бичиж байна. Газар хөдлөлтийн голомт нь 1 сая хүн амтай Газиантеп хотоос 27 км-т 10 км гүнд байсан. “Диярбакырт 6, Османиед 7, Шанлыурфт 15, Малатьед 23 хүн амь үрэгдлээ” хэмээн тус мужуудын амбан захирагчид мэдээлжээ. Сүүлийн 25 жилд Турк улсад 7,0 ба түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 7 удаа болсон, хамгийн хүчтэй нь саяын даваа гарагийнх. Газар хөдлөлт мөн нийслэл Анкар болон бусад хотод мэдрэгджээ. Худалдааны төв, орон сууц зэрэг байшин барилгын нуранги доор амьд хүмүүс байх магадлалтай гэж албаны хүмүүс мэдээллээ. Туркийн энэ газар хөдлөлт бас хөрш орнууд Кипр, Ливан, Сирид ч мэдрэгдсэн.
Өнөөдөр Сири улсын 4 мужид газар хөдөлсөн тухай “РИА Новости” дамжуулав. "Алеппо, Латаки, Хама, Тартус мужид газар хөдлөлтийн улмаас 111 хүн амь үрэгдэж 516 хүн шархдаж бэртсэн. Мөн олон байшин барилга нурж эвдэрчээ" хэмээн Сири улсын Эрүүл мэндийн яам мэдээллээ.
Турк, Сирид газар хөдөлж олон хүн амь эрсэдлээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай3 цаг 7 мин
-
“Telegram”-г үндэслэгч Дуров АНУ-ын Карлсонд ярилцлага өгчээӨчигдөр 10 цаг 40 мин
-
УБ-т 12 градус дулаанӨчигдөр 08 цаг 02 мин
-
2024 оны Олимпийн наадмын гал аслааУржигдар 18 цаг 28 мин
-
Вьетнамын хамгийн баян эмэгтэйд цаазын ял ногдууллааУржигдар 16 цаг 06 мин
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдовУржигдар 10 цаг 32 мин
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаанУржигдар 08 цаг 35 мин
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ2024-04-15
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус2024-04-15
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр2024-04-14
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр203 үзсэн
-
Казахстан улаанбуудайн хоригоо сунгалаа195 үзсэн
-
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ98 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа83 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
Өмнөд Солонгост сөрөг хүчин ялжээ0 сэтгэгдэл
-
Казахстан улаанбуудайн хоригоо сунгалаа0 сэтгэгдэл
-
Украин: Цэргүүд дайн дуустал халагдахгүй0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл