Image description
Арабын Нэгдсэн Эмир улсын Абу-Даби хотод 11 сарын 15-нд джиу-житсугийн 13 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхэллээ. “World pro jiu jitsu championship” хэмээх энэ тэмцээнд манай Монголын сурагчид маш амжилттай оролцож байна. Тэд тэмцээний эхний өдөр л гэхэд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж чаджээ. “112 fight academy”-н тамирчин Бэлэгтийн Билгүүнтэй 37 кг хүртэлх жинд алтан медаль авлаа. Харин “Magic team” клубын тамирчин охин Г.Энхжин 48 кг хүртэлх жинд мөнгөн медаль, мөн энэ клубын өөр нэг сурагч Б. Тэмүүлэн 55 кг хүртэлх жинд хүрэл медаль хүртжээ.