146,4 сая хүн амтай Орос гүрний Ерөнхийлөгч Владимир Путин 3 сарын 13-нд “Россия 1”, “РИА Новости” агентлагт зориулан сэтгүүлч Дмитрий Киселёвт ярилцлага өгснөөс хэсэгчлэн хүргэж байна.
Д.Киселёв: Та Холбооны зөвлөлд илгээлт хүргэхдээ улс орноо хөгжүүлэх маш гайхалтай төлөвлөгөөг санал болгосон. Огт өөр Орос, өөр дэд бүтэцтэй, нийгмийн систем ч өөр, зүгээр л мөрөөдлийн орон. Высоцкийн “Зин, мөнгө хаа байна?” гэсэн таны дуртай асуултыг тавимаар санагдлаа. Бидэнд ерөөсөө энэ их мөнгө байгаа юу?
В.Путин: Мэдээж байгаа. Тэр бүү хэл нэгдүгээрт, энэ бүхнийг Засгийн газар, Захиргааны мэргэжилтнүүд ба шинжээчдийн хянуур няхуур ажлын үр дүнд хуваарилаад багцалчихсан. Бүгд төсвийн дүрэмд багтсан.... Зарим шинжээч бүр орлого илүү ихэснэ гэж дүгнэсэн, тэгэхээр зардлыг илүү ихээр төлөвлөж болох байлаа....
Бүр 2018 онд бид нэмж 8 триллионыг эдийн засгаа хөгжүүлэх, нийгмийн салбарт чиглүүлэхээр төлөвлөсөн, дараа нь эдгээр зардлаа дахиж нэмэгдүүлсэн билээ. Өөдрөг шинжээчдийн дүнэснээр бол бид олон чиглэлд зардлаа нэмэх байх гэж би бодож байна.
Д.Киселёв: 6 жилийн мөчлөгийн тухай бид ярьж байна уу?
В.Путин: Яг тийм.
Д.Киселёв: Үнэхээр гайхамшигтай төслүүд... Жишээ нь Сочи – Жубгагийн авто зам 130 км, үүний 90 км нь хонгил, харин үлдсэн нь гүүр байх шиг ээ. Зөвхөн эхний 3 жилд 1,5 тэрбум... 2030 онд ашиглалтад орох ёстой. Энэ зам үнэхээр тийм хэрэгтэй юү? Хөрөнгө хүрэлцэх үү?
В.Путин: Энэ зам хүмүүст нэн хэрэгцээтэй. Хүүхдүүдээ дагуулсан гэр бүл машинаар Сочи орж чадахгүй байна... Юуны өмнө хүмүүсийн эрх ашиг, бас эдийн засгийн ашиг сонирхол. Эх орны урд нутгийг хөгжүүлэх нь маш чухал.
Д.Киселёв: Асар том, өргөн цар хүрээтэй ийм хөрөнгө оруулалтыг бид хийж чадна гэхээр манай орон өнөөдөр Цэргийн тусгай ажиллагаа явуулж байгаа энэ үед, бараг 15 мянган асар зэрлэг, солиотой хориг арга хэмжээнд орсон хэрнээ эрчимтэй баяжиж байгаа юу? Тэр бүү хэл бид бас ядуурлыг, түүний дотор олон хүүхэдтэй айл өрхийн ядуурлыг бууруулах зорилт өмнөө тавьсан. Арай хэт бардам биш үү?
В.Путин: Тийм биш ээ, жишээ нь нөгөө авто зам руугаа буцаж оръё. Манай Сангийн яам сайнаар хэлэхэд харамч л даа, аливаа зардалд маш хуучинсаг ханддаг. Гэтэл Сангийн сайд Антон Силуанов хүртэл “Тэр замаар явж үзээгүй хүмүүс л шинэ зам барихыг эсэргүүцнэ” гэсэн.....
Харин бид баяжсан эсэх тухайд өгүүлбэл, манай эдийн засаг өсч байгаа. Энэ баримтыг бид биш олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагууд бүртгэж нотолсон.
Орос орон худалдан авах чадвараар Германыг гүйцэн түрүүлж дэлхийд 5-р байранд жагслаа. Германы эдийн засаг өнгөрсөн жил 0,3% буурсан, манайх 3,6% өссөн. Японы эдийн засаг багахан хэмжээгээр өссөн.
Хэрэв ийм хэмнэлээр үргэлжлэх юм бол удахгүй бид Японыг ч гүйцнэ. Гэхдээ 2 орны эдийн засгийн чанар ялгаатай.... Манайд 10 мянган ажилчинд 10 робот ногддог бол Японд энэ харьцаа 10000:1000.... Ийм түвшинд хүрэхийг бид эрмэлзэх ёстой...
Өөр нэг чухал асуудал бол хүний нөөцийн бэлтгэл, ялангуяа инженерүүдийг бэлдэх. Орос орон даяар орчин үеийн инженер бэлдэх 30 тусгай сургуулийг нээж ажиллуулж байгааг та мэдэх байх. Энэ 2024 онд нэмж 20 сургуулийг нээнэ, нийлээд 50 болох юм. Ойрын жилүүдэд дахин 50 ийм сургуулийг байгуулахаар төлөвлөсөн, инженерийн сургуулийн тоо 100-д хүрнэ. Энэ чиглэл бол манай орны ирээдүй, цаашид ч хөгжүүлнэ.
Д.Киселёв: Зэвсэглэлээр хөөцөлдөж буй өнөө үед манай орон хэр нөөцтэй, аюулгүй байдлын баталгаа хэр бат бөх вэ?
В.Путин: Батлан хамгаалахын салбарт оруулсан рубль бүрээс бид дээд зэргийн ашиг гаргах ёстой.... Өөрийн статистикийг дурдаад яахав.
Стокгольмын хүрээлэнгийн мэдээлснээр 2023 онд манай цэргийн төсөв 4% байсан, энэ жил 6,8% буюу 2,8%-иар нэмэгдсэн... Энэ өсөлт гэхдээ ноцтой биш. Харьцуулахад ЗХУ-ын цэргийн төсөв ДНБ-ий 13% байсан бол одоо Орост 6,8%.
Энд онцлон тэмдэглэхэд, манай батлан хамгаалахын зардал үнэндээ эдийн засгаа улам хурдлуулдаг, илүү эрчимтэй хөгжүүлдэг. Мэдээж энд тодорхой хязгаарлалтууд бий, үүнийг бид ойлгодог.
Мөнхийн асуулт: Масло чухал уу, их буу чухал уу?... Орчин үеийн батлан хамгаалах салбар маань иргэний аж үйдвэрлэлд дам нөлөөлөхөөс гадна инновацийг цэргийн үйлдвэрүүдэд нэвтрүүлдэг. Улмаар инновацийг иргэний зориулалттай бүтээгдэхүүнийг гаргахад ашигладаг. Энэ маш чухал....
Манай ба АНУ-ын цэргийн зардал харьцуулшгүй. Тэднийх 800 билүү?
Д.Киселёв: Аль хэдийн 900 тэрбум доллар хүрсэн байх.
В.Путин: Тийм ээ, 900 орчим. Америкийн цэргийн төсөв 860 -870 тэрбум доллар...
Д.Киселёв: Тэнд төсвөө дундаас нь идэж уудаг байх аа. Яагаад гэвэл, АНУ-д өнөөдөр гипер дууны зэвсэг ч байхгүй, өөр.... ч байхгүй.
В.Путин: Тэд асар их мөнгийг цалин пүнлүүд зарцуулдаг, бас дэлхийн өнцөг булан бүрд орших цэргийн баазуудад үрдэг. Ёстой хар нүх л гэсэн үг, тоолж тооцоолохын аргагүй ... тэнд л гол нь хувааж цацдаг...
Д.Киселёв: Та сонгуульд ялбал Мишустины Засгийн газар хэвээр үлдэх үү?
В.Путин: Энэ тухай сонгуулийн дараа ярьсан нь дээр байх. Ерөнхийдөө манай ЗГ сайн ажиллаж байгаа.
Д.Киселёв: Оросын хүн амын тоо багасч байна. Өнгөрсөн жил төрөлт маш бага байлаа. Энэ тухай ярих уу?
В.Путин: Төрөлтийн коэффициент 1,31 билүү 1,39.
Д.Киселёв: Нөхөн үржихүйн насны 1 эмэгтэйд 1,39 хүүхэд ногдож байна. Манайд уг нь төрөлтийн коэффициент 2 эсвэл бүр 3 хүрвэл байвал сайнсан, эс тэгвэл нийгмийн хувьд сүйрэл. Та төрөлт, хүн амын өсөлтийг эрчимжүүлэх өргөн цар хүрээтэй хөтөлбөр санал болголоо. Эдгээр арга хэмжээ нөхцөл байдлыг эрс өөрчилж чадах уу?
В.Путин: Хүүхэдтэй айл өрхөд бид 6 жилийн хугацаанд 14 триллион рубль зарцуулахаар төлөвлөсөн. Энэ бол асар их мөнгө....
Асар олон чиглэлд зэрэг арга хэмжээ авна: Хүүхдийн цэцэрлэгийг засварлах, шинээр барих, бас шинэ сургуулиудыг барих, хуучин сургуулиудад засвар хийх, жирэмсэн эхчүүдэд тусалж хүүхэд нь 18 нас хүртэл дэмжлэг үзүүлэх гээд....
Өнөөдөр бараг 400 мянган эмэгтэй тэтгэмж авч байгаа. Энэ бол жирэмсэн 3 эмэгтэй бүрийн 1 нь гэсэн үг. Бас 10 сая гаруй хүүхдэд төрөөс тэтгэмж олгодог. Энэ маш чухал асуудал.
Бид Эхийн капиталыг үргэлжлүүлэн олгосоор байгаа. Хэрэв 3 дахь хүүхдээ төрүүлбэл 450 мянган рубль өгнө, үүнийг ипотек төлөхдөө ашиглах боломжтой. Мөн хүүхэдтэй гэр бүлд хөнгөлөлттэй ипотек олгох бодлогоо үргэлжлүүлж буй.
Ерөнхийдөө бид гэр бүлийг дэмжих зорилгоор олон цогц арга хэмжээ авч байна... Энд бас ядууралтай тэмцэх бодлого ч явагдаж буй....
20 жилийн өмнө Оросын хүн амын 29% ядуу байлаа, энэ бол 42 сая хүн. Харин одоо энэ үзүүлэлт 9,3%-д хүрч 13,5 сая хүн болжээ. Бас л олон хүн! Одоо бид энийг 7% болгохоор ажиллаж байна....
Төрөлтийн тухайд, манайд 2 том уналт тохиосон. Эх орны аугаа дайны үеэр 1943-1944 онд, дараа нь ЗХУ задрах үед төрөлт их буурсан билээ.....
Дэлхий даяар төрөлт буурч байна. Хөгжингүй эдийн засагтай хэдхэн орны хүн амын өсөлт эерэг, бусад нь тэр чигтээ хасах үзүүлэлттэй. Энэ маш хэцүү асуудал, эдийн засаг ба эмэгтэйчүүдийн байр суурь гээд олон хүчин зүйлээс хамааралтай.....
Оросын нийгэмд одоо эерэг хандлага ажиглагдсан. Манай эрчүүдийн 70%, эмэгтэйчүүдийн 72% нь 2 ба түүнээс олон хүүхэдтэй болохыг хүсдэг. Төр засаг тэднийг дэмжиж туслах ёстой. Асар олон цогц арга хэмжээг бид төлөвлөсөн, тэдгээрийг заавал хэрэгжүүлэх ёстой. Бид үүнийг хийж чадна....
2024 оныг бид “Гэр бүлийн жил” болгож зарласан.... Улсын дунджаас бага төрөлттэй бүс нутгуудад 75 тэрбум рублийг өгнө, энэ бол Оросын төв ба Баруун хойд нутаг....
Ахмад настнуудыг халамжлах арга хэмжээг өргөжүүлсэн.... Төрөлтийг нэмэгдүүлж наслалтыг уртасгаж чадвал манай орны хүн амын тоо тогтворжино. Энэ бол манай амжилтын хамгийн гол интеграль үзүүлэлт, төр засгийн бүх түвшний байгууллагууд үүнд илүү их анхаарал хандуулах ёстой.
Д.Киселёв: Хүн амын асуудлыг шийдэх 3 дахь хэрэгсэл бол цагаачлал. Манайд ямархуу байна вэ?
В.Путин: Орост буй цагаачид, тэр тусмаа ажиллахаар ирсэн цагаачдын тоо дэлхийн бусад оронтой харьцуулахад бага. Нийт ажиллагсдын 3,7%. Тэдний ихэнх нь эдийн засаг илүү идэвхтэй нутгуудад буюу Москва хот, Москва муж, Баруун Хойд бүс нутаг, Хойд туйлын зарим газарт (цалин өндөр) ажилладаг.
.... Эх орон нэгтнүүдээ гадаадаас авч ирэх ёстой.... Мөн манайд бүрмөсөн суурьших бодолгүй байгаа нарийн мэргэжлийн, авьяас чадвартай хүмүүсийг урьж залж тэднийг Орос орны хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулахад нь анхаарах хэрэгтэй.... Үргэлжлэл бий...
#МЦогзолмаа орчуулав.
.