Америк гүрний Конгрессын Төлөөлөгчийн танхим өчигдөр Хятадын нийгмийн сүлжээ “TikTok”-г хориглов. Тус танхимын гишүүд “Тик Токийг хориглох тухай” хуулийн төслөөр санал хураалт явуулахад 352 нь дэмжиж 65 нь эсэргүүцжээ. Уг хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимын эрчим хүч, худалдааны хороо хуулийн төсөл боловсруулж Бүгд найрамдах намын Майк Галлахер, Ардчилсан намын Ража Кришнамурти нар өргөн барьсан аж. Америк дахь “ТикТок” сүлжээг эзэмшдэг "ByteDance" компанид 6 сарын хугацаа өгсөн юм байна. “Тэд энэ хугацаанд сүлжээг эзэмших эрхээсээ татгалзаж зарах ёстой, эсрэг тохиолдолд “Тик Ток” -г АНУ-д бүрэн хориглоно” гэж конгрессмэнүүд тайлбарлав.
Сонирхуулахад, ТикТокийг хориглоно гэсэн америкчуудын мэдэгдэлд Хятад улс өмнө нь хариу өгөхдөө “АНУ өөрөө Пандорагийн хайрцгийг нээх хэрэггүй гэж бид сэрэмжлүүлье. Эсрэг тохиолдолд Вашингтонд гашуун уршиг дагавартай шүү!” гэж анхааруулсан билээ. "TikTok"-г 2017 онд Хятадын "ByteDance" компани бүтээсэн ба хятад хувилбар нь "Douyin" юм байна.
Нэмж өгүүлэхэд, 170 сая америкчууд ТикТок-той юм байна. Америкийн ганцхан муж "ТикТок"-г хориглосон тухай манай сайт өмнө нь мэдээлсэн билээ. Монтана мужийн амбан захирагч Грег Жанфорте 2023 оны 5 сарын 17-нд уг сүлжээг хаах тушаалд гарын үсэг зурсан шалтгааны талаар тайлбар хийхдээ “Хятадууд энэ сүлжээгээ тагнуулын мэдээлэл цуглуулахад ашигладаг” гэж мэдэгдсэн юм. Тус мужид энэ хууль 2024 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр хэрэгжиж буй. Харин "Rozetked" бичихдээ "TikTok бол тагнуулын сервис, таны тухай мэдээллийг цуглуулдаг. Тэр бүү хэл таны хаа очсон зэрэг мэдээлэл ч тэнд бий. "Twitter", "Facebook", "Instagram", "Reddit" зэргийн аль нь ч энэ "TIkTok" шиг асар их мэдээлэл цуглуулдаггүй" хэмээжээ.
#МЦогзолмаа орчуулав.
“TikTok”-г Америкт хориглов
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
ОХУ, Азербайжан 2 хамгийн том төмөр зам барина1 цаг 4 мин
-
Нидерланд илүүдэл жуулчидтайгаа тэмцэж эхлэв3 цаг 26 мин
-
Израиль ба Германы зөрчил улам гаарлаа8 цаг 11 мин
-
Алтайн уулархаг нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай11 цаг 20 мин
-
БИОТЕХНИКИЙН АЖИЛ ЗОХИОН БАЙГУУЛЛААӨчигдөр 19 цаг 19 мин
-
ЭЛЧИН САЙД РИЧАРД Л.БУАНГАН “ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН УУРХАЙТАЙ ТАНИЛЦЛААӨчигдөр 19 цаг 18 мин
-
Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногийн турш “11-11” төвд ажилланаӨчигдөр 19 цаг 16 мин
-
Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлсан шиг эрчим хүчний реформыг эрчимжүүлнэӨчигдөр 19 цаг 15 мин
-
Монголын хоккейчид анх удаа дэлхийн аварга боловӨчигдөр 18 цаг 58 мин
-
Герман: Ашигт малтмалын эрин төгсч байнаӨчигдөр 18 цаг 11 мин
-
SIPRI: Дэлхийн орнуудын цэргийн зардал дээд цэгтээ хүрлээӨчигдөр 10 цаг 28 мин
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градусӨчигдөр 08 цаг 08 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв2024-04-19
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай2024-04-19
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай2024-04-18
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв62 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан49 үзсэн
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай48 үзсэн
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл
-
Зарим нутгаар бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутай0 сэтгэгдэл
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалав0 сэтгэгдэл
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай0 сэтгэгдэл
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв0 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -5 градус, өдөртөө +6 градус0 сэтгэгдэл