Оросын дахин сонгогдсон Ерөнхийлөгч Владимир Путин ялалт байгуулсны дараа Сонгуулийн штаб дээрээ хэлсэн үгээс хэсэгчлэн хүргэж байна.
- АНУ-ын өнөөгийн нөхцөл байдал үнэндээ ардчилал биш харин сүйрэл. Тэнд төрийн бүх хүчин чадал нөөцийг, бүр Шүүх засаглалыг хүртэл Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлсэн нэгэн рүү халдаж довтлоход ашиглаж байна. АНУ-аас ялгаатай нь ОХУ-ын сонгууль ардчилсан...
Америкт шуудангаар саналаа өгдөг учир сонгуулийн дүнг засварлаж гуйвуулах боломжтой. Тэнд хэн зогсч хянаж байдаг вэ? Хэн ч хянадаггүй. Зүгээр л 10 доллараар санал худалдаж авдаг... дараа нь 1000 саналыг гэх мэтээр.... Шөнийнн 12 цагт бөөнөөр нь авчирч шиддэг. Ийм л санал хураалт явагддаг. Энэ бол тэдний "ардчилал".
- Киевийн дэглэм манай хил хавьцаа 5000 орчим цэргээ бөөгнөрүүлсэн... Тэднийг зүгээр л “их бууны мах” болгож хаяж өгч байна... Сүүлийн халдлагад 800 орчим украин цэрэг амиа алдсан. Тэдний ийм “махны машин” зарчмын хувьд бидэнд ашигтай... Манай арми өдөр бүр урагшилж байгаа, аажим аажмаар, болгоомжтой. Гэхдээ л өдөр бүр. Бид бүхнийг хянаж байна... зарим нутагт манай залуус тэднийг зүгээр л хяргаж буй....
- Ирээдүйд энэ дайчдаар бид улс орныхоо удирдах албан тушаалтнуудыг бүрэн бүрдүүлнэ. Тэд өнөөдөр амиа үл хайрлан Орос орны төлөө байлдаж тахир дутуу болж үрэгдэж байна....
-...Ирээдүйд Орос ба НАТО шууд мөргөлдөх магадлал бий... Орчин үеийн ертөнцөд юу ч болж болно. Гэхдээ л энэ бол Дэлхийн III дайн дэгдэхэд 1 алхам үлдлээ гэсэн үг. Гэсэн ч аль ч тал үүндээ тулахыг хүсэхгүй байгаа...
- Францын тэргүүн Макроны саналтай би танилцаагүй байгаа... Олимпийн эвлэрэл”-н саналыг Орос орон авч үзэж болох юм, түүнээс биш тэдэнтэй хэлэлцээр хийхгүй. Энэ нь нөгөө талын сум дуусч байгаатай холбоотой биш. Украин сонгуулиа цуцалсныг тооцож үзээд бид хэнтэй хэлэлцээр байгуулахаа шийднэ.... Москва үргэлж энхийн хэлэлцээрийн төлөө.
- ... Сонгуулийн хэсэг дээр саналын хуудсыг гэмтээж сүйтгэнэ гэдэг наад зах нь ардчилсан үйлдэл биш. Та өөрөө саналаа өгөхийг хүсэхгүй, танд таалагдахгүй байж болно. Энэ нэг хэрэг. Харин өөрсдийнхөө төлөө сонгуулиа өгөхөөр ирсэн хүмүүсийг хорлох нь та тэдний байр суурь луу нулимж буй хэрэг. Энэ үнэхээр муу.
- Ноён Алексей Навальный тухайд амь үрэгдсэнд харамсч байна. Би түүнийг Өрнөдөд хоригдож буй зарим нөхдөөр солиоход бэлэн байсан. Навальыйг амиа алдахаас хэдэн долоо хоногийн өмнө энэ тухай ярилцахдаа тэднийг өгүүлбэрээ дуусгаагүй байхад л “Би зөвшөөрч байна” гэж хэлсэн. Ганц л болзол тавьсан, тэр эргэж ирэх ёсгүй....
#МЦогзолмаа орчуулав.
Путин: Навальныйг солилцохоор ярилцаж байсан
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээ5 цаг 46 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв13 цаг 42 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастай16 цаг 4 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр210 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа92 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв52 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл