“Франц болон Европ өнөөдөр Украинд тусламж явуулахын тулд цэргийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлсэн биш ноцтой асуудлуудтай тулгарч байна. Ийм учраас л тэд энэ “уралдаанд” Орост ялагдаж эхлэв. Европчууд өдгөө Кремлийн эсрэг тэмцлээ үргэлжлүүлэх гэж нэмэлт санхүүжилт эрж хайх шаардлагатай болжээ. Энэ бол нийгмийн салбарын, халамжийн төсвөө бууруулж байна гэсэн үг.... Франц улсын цэргийн үйлдвэрлэлийн салбар нийт 4000 компани, үйлдвэрээс бүрддэг, одоо бүгд дээд зэргийн хүчин чадлаараа ажиллаж буй. Гэсэн ч энд асар их бэрхшээл хүндрэл тулгарсаар л. Өнөөдөр Францад дарь бас түүнийг үйлдвэрлэх түүхий эд хүрэлцэхээ больжээ. Яагаад гэвэл, Хятад улс нийлүүлэлтээ зогсоочихсон. Бас банкууд энэ салбарт хөрөнгө оруулахдаа нэн хойрго.... тэгээд ч хувь нийлүүлэгчид дургүй, уг салбарыг дутуу үнэлдэг..... Аж үйлдвэрлэлийн бааз суурийг өөрчилж шинэчлэн ажиллуулах нь Украины хувьд амин чухал асуудал, учир нь “агуулахуудын дайн” дуусч “үйлдвэрлэлийн дайн”-аар солигдлоо. Энд үнэндээ Орос ялж тэргүүлж явна. Европын комисс уг нь Киевт нийлүүлэх сумны тоог жилд 1 сая ширхэгт хүргэх гэж оролдож буй. Үүний зөвхөн 3% нь Францад ногддог.... Цэргийн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэхийн тулд илүү их мөнгө шаардлагатай.... Орос өөрийн ДНБ-ий 6%-ийг зэр зэвсэглэлд зарцуулж байна. Гэтэл Европын энэ зардал 2%-с давдаггүй. Кремлийг сөрөн зогсохын тулд өнөөдөр нийгмийн халамжаа танаж багасгахаас өөр арга Европт үлдсэнгүй... Аюулгүй байдлынхаа төлбөр төлөөсийг төлөх ёстой гэдгийг ийнхүү Украины дайн европчуудад сануулж байна” хэмээн “TF1” мэдээлжээ.
#МЦогзолмаа орчуулав.
TF 1: Дайнаас болж Европ нийгмийн халамжаа багасгаж эхэллээ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Саудын Арабын хунтайжийн амь насанд халдлаа2 цаг 23 мин
-
ОХУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол болов18 цаг 10 мин
-
ОХУ: Хүүхдийн тэтгэлэг төлдөггүй хүмүүсийг ил тод зарланаӨчигдөр 10 цаг 14 мин
-
29 градус дулаанӨчигдөр 08 цаг 03 мин
-
“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК ТАТВАР ТӨЛӨЛТӨӨРӨӨ ТЭРГҮҮЛЛЭЭУржигдар 23 цаг 09 мин
-
ЭТТ ХК “ГЭРЭЭТ” ГЕОЛОГИЧ АЖИЛД АВНАУржигдар 23 цаг 07 мин
-
Гаазын зурваст 34683 хүн амь үрэгдлээУржигдар 18 цаг 40 мин
-
Дани: 15 нас хүрвэл эцэг эхийн зөвшөөрөлгүй үр хөндүүлж болноУржигдар 16 цаг 04 мин
-
АНУ: Украин ялагдвал бид цэргээ оруулж болох юмУржигдар 11 цаг 18 мин
-
Ихэнх нутгаар дулаарнаУржигдар 07 цаг 59 мин
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ2024-05-03
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ2024-05-03
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв205 үзсэн
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав191 үзсэн
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ126 үзсэн
-
Өнөөдөр 24 градус дулаан50 үзсэн
-
Нью-Йоркт 100 гаруй оюутныг баривчлав0 сэтгэгдэл
-
БИРЖИЙН АРИЛЖАА НЭМЭГДЭЖ ЭКСПОРТ ӨСӨВ0 сэтгэгдэл
-
Бангладешт их халуунаас болж 10 хүн нас барлаа0 сэтгэгдэл
-
Өнөөдөр 24 градус дулаан0 сэтгэгдэл
-
Камила Валиева 18 насны баяраа тэмдэглэв0 сэтгэгдэл
-
Билл Гейтс хүн төрөлхтөнг аврах шинэ арга олжээ0 сэтгэгдэл
-
55 ТОНН ХОГ ХАЯГДАЛ ЦЭВЭРЛЭВ0 сэтгэгдэл
-
ЭТТ ХК-ИАС ДАРААХ АЖЛЫН БАЙРУУДЫГ ЗАРЛАЖЭЭ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар дулаарна0 сэтгэгдэл