Монгол Улсын Засгийн газраас “Малжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Зуданд орлогын эх үүсвэрээ алдаж буй малчдыг ядууралд орохоос сэргийлэхийн тулд “Малжуулах хөтөлбөр”-өөр хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлж, хоршоодын үйл ажиллагааг дэмжин ажиллах шаардлагатай байгаагМонгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолж байна.
Тэрбээр Сангийн сайд Б.Жавхлан, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг болон Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Үндэсний давхар даатгалын төлөөллүүдийн хамтаар малчдын бүлэг, хоршооныхонтой уулзлаа.
Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын “Таван шар баялаг” хоршоонд ажиллалаа. 11 жилийн өмнөөс үйл ажиллагаагаа эхэлж, одоо 413 гишүүнтэй болжээ. Малын арьс, шир, ноос, ноолуурыг худалдан борлуулахад зуучлах, малчдын үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр тус хоршоо ажиллаж байна. Малчдаас авсан түүхий эдийг зах зээлийн үнээр борлуулахад нь зуучилдаг учраас хоршоод амжилттай явж байгааг малчид ярьж байна.
Булган аймгийн Хангал сумын малчин Х.Эрдэнэбулган малын тоо бус чанарт анхаарч, эдийн засгийн эргэлтэд оруулах хугацааг зөв тодорхойлох нь үр дүнтэй байдаг талаар хэллээ.Булган аймгийн Сэлэнгэ сум малчны 17 бүлэгтэй. Түүний нэг Харцайн голын малчны бүлэгт 31 өрх харьяалагдаж байна. Тус бүлэг Сэлэнгэ үүлдрийн үхэр өсгөх, хадлан, тэжээлээ бэлтгэх, хонь хяргах, ямаа самнах зэрэг ажлыг богино хугацаанд хамтдаа хийж, хоршин ажилладаг онцлогтой.
Харцай бүлгийнхэн малын түүхий эдийг хямд үнээр ченжүүдэд худалдах бус мал нядалгаа, боловсруулах зэрэг цехтэй болж үйл ажиллагаагаа өргөтгөх сонирхолтой байна.
Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын “Бумбат таван богд” хоршоо 2012 онд есөн гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн, одоо 310 гишүүнтэй болжээ. Тус хоршоо сүү, цагаан идээг малчдаас авч, зуучлан борлуулдаг байна. Боловсруулалтын цех, жижиг үйлдвэртэй болбол малчдын амьжиргаа сайжирна гэж ярьж байна.
Малаа эдийн засгийн эргэлтэд оруулдаг, бүс нутгийн онцлогтоо тулгуурлан малаа төрөлжүүлдэг, хоршоолж ажилладаг байдлаар хагас эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх нь зөв. Тиймээс Засгийн газраас хоршоолж буй малчдад бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог хэлбэрийг судалж байгааг тэрбээр хэллээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Сэлэнгэ, Булган аймгийн малчдын бүлэг, хоршоодод ажиллалаа
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээӨчигдөр 18 цаг 24 мин
-
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүйӨчигдөр 16 цаг 17 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр220 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв57 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл