Image description
Хятад улсад ням гарагт “COVID 19”-н 2 голомт шинээр илэрч 21 хүн коронавирүсийн халдвар авсан тухай yandex.com мэдээллээ. “Эхнийх нь  автономт эрхтэй Өвөрмонголын Хөлөнбуйр хотын тойрог, энд 20 хүн халдвартай нь тогтоогдсон. Харин нөгөө голомт нь баруун өмнөд нутаг буюу Юньнань мужид, тэнд 1 хүн халдвар авсан” гэж Хятадын Эрүүлийг хамгаалах улсын хороо мэдээллээ. Хөлөнбуйрын нутаг дээр хилийн дамжин өнгөрөх цэг  бий, Хятадын талаас Манжуур харин Оросын талаас Забайкальск. Орос, Хятадыг холбосон төмөр зам, авто зам үүгээр дамжин өнгөрдөг учраас хилийн энэ цэг нь бүс нутгийн хамтын ажиллагаа ба худалдаа наймаанд чухал үүрэг гүйцэтгэдэг юм байна.
Хөлөнбуйрын эрх баригчид өчигдрөөс хатуу хязгаарлалтын арга хэмжээ авч эхэллээ, жишээлбэл нийтийн тээврийг зогсоож бүх зах зээл болон цэнгээний газруудыг, бас зоогийн газруудыг ч хаажээ. Мөн олон хүнийг хамруулсан арга хэмжээ зохиохыг хязгаарлав. Түүнчлэн Хөлөнбуйрын иргэдийг хотоос гарч явахыг хоригложээ. Хотын ихэнх байгууллага, компани ажиллахгүй байна. 
Цар тахал дэгдсэнээс хойш Хятадад нийт 98672 хүн коронавирүсийн халдвар авснаас 93249 нь эдгэрч эмнэлгээс гарсан, харин 4636 хүн нас баржээ. Нэмж өгүүлэхэд, өнөөдөр буюу 11 сарын 29-нд ӨвөрМонголын Тунляо хотод шинээр 2 халдвар илэрсэн гэж “China Daily” мэдээлэв.