Image description

Сүүлийн үед цахим орчинд экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн хоорондоо шидэлцсэн үгс нийгмийн сүлжээнд багагүй шуугиан тариад амжлаа. Ёстой л нөгөө “Юун гуя гэж орилсон биш хулгайч хулгайчийг  бариарай гэдгийн үлгэр шиг л экс ерөнхийлөгч маань ихэд тэвдэн эрт урьдын үлгэрээ ярьж асуудлыг сөхөж тун чиг тэвдүүхэн байгаа бололтойдог. Уг чанартаа УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нь өөрийн цахим хуудаснаа Дээд шүүхийг гэмт хэргийн бирж болсон талаар лайв хийж ноцтой мэдээлэл дэлгэсэн. Түүний хэлснээр УДШ-ийн 23 гишүүний 15 нь гэмт хэрэгт холбогдсон.Тэдний 17 нь экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үед томилогдож байсан гэдэг мэдээллийг нийтэлснийхээ төлөө цахим орчин даяар өөрийгөө гэмт хэргийн холбогдогч  болгон цоллуулаад амжлаа.  

Үүнтэй нь давхцуулж экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэгэн ноцтой мэдэгдэл хийсэн юм. 1996 онд өөрийг нь хүн амины хэрэгт холбогдож хорьж цагдлаа,хөөрхий зовж зүдэрч байна гэж Хөвсгөлөөс сонгогдсон гишүүд учирлаж гуйгаад,  Би Оюунгэрэлийг туслахаараа авч байв.Тэд хүний төлөө хүн чанартай хүмүүс байсан юм.Юмыг хэн хэдийд яаж дүгнэхээс болоод байх шиг байгаа юм гэж жиргэсэн. Тэгвэл экс Ерөнхийлөгчийг ийнхүү яаран тэвдүүлж урд өмнөх өнгөрсөн баларсан түүхийг сөхөн барин ярихад хүргэсэн жиргээнээс илүү түүнийг ерөнхийлөгч байх үед томилогдсон УДШ-ийн 17 шүүгчийн нэрс тунчиг сонирхол татна. Магадгүй гутлаа тослоод зангиагаа зүүгээд хууль шүүхийн байгууллагаар шалгагдсан ч уснаас хуурай гарчихдаг нууцын гол зангилаа ч юм билүү хэн мэдэх вэ дээ.

Эзэмшсэн мэргэжил намтарыг сөхөөд үзэхэд УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл нь 1988-1991 онд Хөвсгөл аймгийн Материал техникийн хангамжийн удирдах газарт мэргэжилтэн, 1991-1992 онд Хөвсгөл аймгийн АДХГЗ-нд Хөдөлмөр, нийгэм хангамжийн хэлтсийн дарга, 1993-1996 онд Улсын Нийгмийн даатгалын ерөнхий газарт ахлах мэргэжилтэн, 1996-1997 онд УИХ-ын дэд даргын туслах, 1997-1998 онд “Өмч хувьчлал” төслийн менежер, 1998 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 1999-2000 онд УИХ дахь Олонхийн бүлгийн Ажлын албаны дарга, 2000-2003 онд УИХ-ын гишүүний зөвлөх, “Эрх чөлөө” төв ТББ-ын гүйцэтгэх захирал, 2004 онд Монгол Улсын Ерөнхий сайдын шадар туслах, 2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, 2009 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх, орон тооны бус зөвлөхөөр тус тус ажилласан зэрэг намтартай. Түүгээр ч зогсохгүй тухайн үедээ Мөрөнгийн 10-н жилийн сургуулийг 10- ангиа алтан медальтай төгсөж байсан УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл санамсаргүй, дэл сул үгс амнаасаа унагахгүй. Харин юу ч болоогүй байхад “юун гуя” гэж хашгирсан экс ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зэс л эхнээсээ цухуйгаад эхлэв бололтой.