Аймшигт газар хөдлөлийн улмаас Турк, Сирид амь үрэгдсэн хүмүүсийн тоо 33 мянга болжээ, байгалийн энэ гамшигт нийт 13 сая гаруй хүн өртсөн хэмээн дэлхийн ХМХ мэдээлж байна. “Туркт 29605 хүн амиа алдаж 80 мянга гаруй хүн бэртэж гэмтсэн, мөн 147934 хүнийг бусад нутаг руу нүүлгэн шилжүүллээ” хэмээн энэ орны Онц байдлын ерөнхий газар (AFAD) мэдэгдсэн тухай “Anadolu” агентлаг дамжууллаа. Газар хөдөлсөн бүсэд Туркийн 32 мянга, гадаадын 9 мянга гаруй аврагч, эмч нар ажиллаж байна.
Харин Сирид газар хөдлөлтөөс болж 8,5 мянга гаруй хүн нас баржээ. "Сирийн Засгийн газрын хянадаг нутагт 4 мянга гаруй хүний амь нас хохирч, 2.5 мянга гаруй хүн шархдаж бэртжээ. Харин ЗГ-ын хяналтад байдаггүй баруун хойд газар нутагт 4,5 мянга орчим хүн амиа алдаж 7,5 мянган хүн гэмтэж бэртсэн” гэж ДЭМБ-ын Онц байдлын асуудал хариуцсан захирал Ричард Бреннан мэдэгдлээ.
Туркийн Онц байдлын ерөнхий газрын хэлтэсийн дарга Орхан Татар “Газар хөдлөлт 2 минут үргэлжилсэн. 2 удаа газар хөдөлсний улмаас ялгарсан энергийг тооцоолбол 500 ширхэг атомын бөмбөгийнхтэй тэнцэнэ... Давтан газар хөдлөлт 2000 гаруй бүртгэгдсэн, тэдний ихэнх нь 4,0 магнитудаас дээш хүчтэй байлаа” хэмээжээ. Газар хөдлөлт ямар хүчтэй байсан тухай ганц жишээ дурдахад, 400 мянган хүн амтай Туркийн Антакья хот бараг бүхэлдээ балгас болж хувирчээ....
“Турк улс газар хөдлөлтийн улмаас учирсан эдийн засгийн гарз хохирлыг урьдчилсан байдлаар тооцоолж гаргалаа. Туркт 84 тэрбум гаруй долларын гарз хохирол учирсан, энэ бол тус орны ДНБ-ий 10% юм. Орон сууцны салбарт 70,8 тэрбум доллар, үндэсний орлогод 10,4 тэрбум доллар... Тээврийн ба эрчим хүч, нийгмийн дэд бүтцэд учирсан гарз хохирлын улмаас төсвийн хомсдол нь ДНБ-ий 5,4% болж магадгүй. Ажиллах хүчний нөөц алдагдсанаас болж эдийн засагт 2,9 тэрбум долларын хохирол учрах шинжтэй” хэмээн “Bloomberg” агентлаг мэдээлэв. “Байгалийн гамшгийн үеэр дээрэм тонуулж хийсэн 131 хүнийг баривчилж мөрдөх ажиллагааг эхлүүлсэн, мөн барилгын норм хэмжээг зөрчсөн хэрэгт сэжиглэн 12 хүнийг хорилоо” гэж Туркийн Хууль зүйн яам мэдээлэв.
“Турк, Сирид газар хөдлөлтийн улмаас амь үрэгдсэн хүмүүсийн тоо 40 -50 мянга давж магадгүй. Балгас, нурангийг бүрэн зайлуулж амжаагүй, иймээс нас барагсдын тоо 2 дахин буюу түүнээс ч илүү нэмэгдэж болзошгүй” хэмээн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Хүмүүнлэгийн асуудал хариуцсан орлогч Мартин Гриффитс мэдэгдэв.
Нэмж өгүүлэхэд, Туркийн Тепехан тосгоны хавьцаа 300м урт, 200м өргөн, 30м гүн ан цав үүсч оливын тариалангийн талбайг хуваасныг доор бичлэгээс үзнэ үү. Харин ОХУ-ын “Роскосмос” агентлаг тектоник хагарлын зургийг сансраас "Канопус В" аппаратаар авч цацлаа. Тэд газар хөдлөлтийн өмнө (2021.7.12) ба дараах (2023.2.9) зургийг харьцуулан тавьжээ.
Орчуулсан #МЦогзолаа
Туркт $84 тэрбумын гарз хохирол учрав, энэ бол ДНБ-ий 10%
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
Хятадууд "ухаалаг", өөрөө гэрэлтдэг волокно бүтээжээӨчигдөр 18 цаг 24 мин
-
2009 оноос хойш төрсөн бол хэзээ ч тамхи худалдаж авах эрхгүйӨчигдөр 16 цаг 17 мин
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөвӨчигдөр 10 цаг 28 мин
-
Хөвсгөл, Хэнтийд бороо, нойтон цастайӨчигдөр 08 цаг 06 мин
-
Politico: ЕХ-ны удирдлагыг солихыг Унгар уриалавУржигдар 18 цаг 45 мин
-
АНУ: Фентанилын тахалд Хятад буруутайУржигдар 15 цаг 00 мин
-
Манай ЭМ-ийн салбар Дэлхийн түвшинд хүрсэн үйлчилгээг үзүүлэх боломжтойУржигдар 13 цаг 44 мин
-
НҮБ: Палестиныг гишүүнээр элсүүлэх асуудлыг хэлэлцэнэУржигдар 10 цаг 51 мин
-
Зарим нутгаар бороо, нойтон цастайУржигдар 07 цаг 57 мин
-
УБ-т 12 градус дулаан2024-04-17
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа2024-04-16
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр221 үзсэн
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа96 үзсэн
-
Израиль Иранд пуужингийн цохилт өгөв57 үзсэн
-
Т.Мөнхсайхан эмчийн нэг өдөр1 сэтгэгдэл
-
УБ-т шөнөдөө -6 градус, өдөртөө +13 градус0 сэтгэгдэл
-
Аргентины Ерөнхийлөгч амрагаасаа хагацжээ0 сэтгэгдэл
-
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаан0 сэтгэгдэл
-
Гүржүүд "орос хууль"-с болж дахиад зодолдов0 сэтгэгдэл
-
2024 оны Олимпийн наадмын гал аслаа0 сэтгэгдэл
-
УБ-т 12 градус дулаан0 сэтгэгдэл