Image description
Казахстаны анхны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаевын ач хүү Айсултан Абишевич бүр 1,5 жилийн өмнө. төрийн эсрэг хуйвалдаан дэгдэх гэж байгаа тухай өвөөдөө сэрэмжлүүлж байжээ. 2020 оны 6 сарын 6-ны өдөр тэр Нүүрномд өөрийн хуудсандаа ийм пост нийтэлжээ, "Елбасын шадар хүмүүс 400 салафитаар бүлэг бүрдүүлж санхүүжүүлэн зэр зэвсэг, шаардлагатай бүхнээр хангаад тэднийг уул, ой модонд нууж байна. Тэд төрийн эрхийг хүчээр хүчээр булаан авахад шаардагдах зэр зэвсгээр бүрэн зэвсэглэсэн. Заримыг нь Казахын төв нутагт нийслэлд ойрхон шилжүүлэн байршууллаа.... Хиймэл дагуулын, радиолокацийн тагнуулын алба тэднийг амархан олж чадна".
Назарбаевын ач хүү мөн Нүүрномоор дамжуулан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд хандаж бичихдээ “Казахстанд төрийн эргэлт хийхээр зэхэж байгаа талаар тагнуулын мэдээгээ Казахстан руу дамжуулна уу. Олон улсын сувгаар хандах хэрэггүй, харин Назарбаевын гарт шууд хүргээрэй” хэмээжээ. Харин 3 хоногийн дараа Айсултан "Төрийн эргэлт хийх оролдлогын ард АНУ-ын тусгай албад бий, чухам тэд л салафитууд болон радикал урсгалын исламистуудыг ашиглаж байна. Бүх юм шашны эсвэл үндсэрхэг үзэл дээр суурилан эхэлнэ!... Гол зорилго нь ОХУ-ын хамар доор хаос дэгдээх, Оросыг бүслэн хүрээлээд аюулгүй болгох. Энэ төлөвлөгөөг бүр 1995 онд гаргасан юм... Түүнчлэн Ерөнхийлөгчийн ойрын хүрээлэл энд оролцож байгаа. Бүхнийг маш нарийн тооцоолсон ажиллагаа” гэж "Facebook"-тээ бичжээ. 
Айсултан Назарбаев түүчнлэн нэг бол өөрийг нь хорооно эсвэл сэтгэцийн өвчтэй гэж зарлана хэмээн айж байгаагаа ч нуусангүй. Дашрамд дурдахад, Нурсултан Назарбаев “Миний ач Айсултан намайг яг дуурайсан” гэж хэлэх дуртай гэсэн.