Image description

Өнөөдөр элчин сайд асан Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн ажлаас нь чөлөөлжээ. Тэрбээр өнгөрсөн оны 2021 оны аравдугаар сард МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зөвлөхөөр томилогдон ажиллаж байсан бөгөөд МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолоор ёс зүйн хариуцлага хүлээлгэж ийнхүү үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

Тодруулбал Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгчдийн тоонд БСШУ-ны сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани тус банкинд 17.7 тэрбум төгрөгийн өртэй, найдваргүй зээлдэгчийн жагсаалд багтсан талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Ё.Отгонбаяр нь сэтгүүлчдийн амь насанд заналхийлсэн зурвас бичсэн нь олон нийтэд ил болсон юм. Уг үйлдэлд хариуцлага тооцохыг МСНЭ болон Монголын сайтын холбооноос мөн сэтгүүлчдийн төлөөллүүд нэгдэн өнөөдөр мэдээлэл хийсэн.