
Сонирхуулахад, дэлхий даяар коронавирүсийн эсрэг вакцины нийт 10 тэрбум гаруй тун хийгээд байна. Энэ 10 тэрбумын талаас илүү нь Хятад, Энэтхэг, Америк гэсэн 3 улсад ногдоно. Тодруулбал, Хятадад 2,98 тэрбум тун, Энэтхэгт 1,67 тэрбум тун, Америкт 0,54 тэрбум тун. Гэхдээ нийт хичнээн хүн вакцины бүрэн тунг хийснийг тодорхойлох боломжгүй байна, яагаад гэвэл улс орнууд голдуу сертификаттай тунгийн тоог л мэдээлдэг юм байна. Сүүлийн үед вакцинжуулалтын явц удааширчээ. Эхний 1 тэрбум тунг 24 өдөрт тарьж байсан бол сүүлийн 1 тэрбум тунг 30 өдрийн турш хийсэн байна. Арабын Нэгдсэн Эмир улс, Мальдив, Куба, Португал, Камбож, Сингапур зэрэг орны хүн амын 90% гаруй нь вакцинжуулалтад хамрагджээ.
0 Сэтгэгдэл