Украины эрчүүд дайчилгаанаас зугтаж хууль бусаар хил давах нь ихэсчээ. Гол мөрнөөр хууль бусаар хил давах, бичиг баримтыг хуурамчаар үйлдэх, зэрлэг амьтдын баг өмсөж оргох зэргээр украинчууд дайнд явахаас зугтааж элдэв аргыг сэдэж байна. Алсын тээврийн жолооч нар сүүлийн үед Европын холбооны орнуудад очсон хойноо эх орондоо буцахаас бөөн бөөнөөрөө татгалздаг болжээ.
Зарим нь бүр Днепр мөрнийг сэлж гатлах оролдлого хийдэг ч зорьсондоо хүрсэн нь цөөхөн. Энэ бол Европын 4 дэх том мөрөн, өргөнөөрөө зарим хэсэгт 18 км хүрдэг билээ. Украин, Орос, Белоруссын нутгаар урсдаг Днепр мөрөн олон газарт улсын хил болдог. Дашрамд дурдахад, Украины 25 хот Днепр мөрний эрэг дээр байрладаг юм байна. Бүрэн бус мэдээгээр дайчилгаанаас зугтаж Днепр мөрний нөгөө эрэг рүү сэлж яваад эсвэл уул хад, ой модоор оргож байгаад амиа алдсан украин иргэдийн тоо 45 хүрчээ.
Иймээс Украин улс одоо дайчилгаанаас зугтаасан эх орон нэгтнүүдийнхээ эсрэг аймшигтай арга хэмжээ авч байна. “Украинчууд гол гатлан оргож зугтааж буй явдлыг ямар ч аргаар хамаагүй зогсоо. Эрэг дагуу мина тавих тушаалыг нэн даруй хэрэгжүүлэх ёстой” хэмээн Украины эрх баригчид 4 сард Хилийн цэргийнхэндээ тушаажээ. Ингээд Тиса голын эрэг дагуу газрыг минажүүлж эхэлсэн аж. Харин одоо дайнаас зугтаан голыг сэлж гатлах гэж оролдсон украинчууд минад өртөж дэлбэрсэн бичлэг интернэтээр цацагдсаар л.
#МЦогзолмаа орчуулав.
Украин оргодлуудаа зогсоохын тулд голын эргийг минажүүлжээ
2024-6-05
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.