Америк гүрний тэргүүн, 81 настай Жозеф Байдены биеийн байдал муудсан тухай “The Wall Street Journal” мэдээлэв. Энэ тухай сөрөг хүчний Бүгд найрамдах намын төлөөлөгчид төдийгүй Байдены өөрийнх нь Ардчилсан намынхан ч ярьж эхэлжээ. 2 намын 40 гаруй төлөөлөгч хамтарч ХМХ-д хандан мэдэгдэл гаргасан аж. “Ерөнхийлөгч Байдены эрүүл мэнд улам муудаж байна. Энэ нь ялангуяа олон нийтээс хаалттай уулзалт хэлэлцээр дээрх түүний авир үйлдлээс илт ажиглагдаж түгшүүр төрүүлэх боллоо. Ноён Байден яриан дундаа урт завсарлага авч.... нүдээ аньж чимээгүй болдог. Энэ байдал хэт удаан үргэлжилдэг тул түүнийг унтчихлаа гэж зарим нь үздэг...” гэх зэргээр уг мэдэгдэлд дурджээ.
Харин Цагаан ордон энэ мэдэгдлийг эрс үгүйсгэж “Харин ч манай Байден бол эрч хүчтэй, ширүүн лидер” хэмээн өмгөөлөн хамгаалжээ.